Монгол улсын Ерөнхийлөгч Норвегийн Осло төвийн Ерөнхийлөгчийг хүлээн авч уулзав

IMG_2812-1024x739

Мьянмарын Холбооны Бүгд Найрамдах Улсын Нэйпидо хотноо Олон улсын хамтын ажиллагааны сан Норвегийн Осло төвтэй хамтран зохион байгуулж байгаа «Байгалийн баялаг ашиглалтын зөв зохистой менежмент-2» сэдэвт олон улсын семинарын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Норвегийн Ерөнхий сайд асан, Осло төвийн Ерөнхийлөгч Кжелл Бондевик-ийг хүлээн авч уулзав.

Осло төв нь 2006 оноос эхлэн үйл ажиллагаагаа эхлүүлсэн бөгөөд сайн засаглал, хүний эрх, ардчиллыг бэхжүүлэх зэрэг чиглэлээр ажилладаг байна. Монгол Улстай сүүлийн 2 жил идэвхтэй хамтран ажиллаж байгаа юм.

Уулзалтаар Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Монгол Улс Осло төвийн хамтын ажиллагааны талаар санал солилцож, цаашид одоо хамтран ажиллаж байгаа байгалийн баялгийн менежмент сэдвээс гадна ардчилал, сайн засаглалыг бэхжүүлэх зэрэг чиглэлээр хамтын ажиллагаагаа өргөжүүлэн гүнзгийрүүлэх талаар ярилцав.

«Байгалийн баялаг ашиглалтын зөв зохистой менежмент» сэдэвт олон улсын цуврал семинарыг дараагийн ээлжинд Киргиз Улсад зохион байгуулахаар тохиролцов.

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Шинэ хоршоо” хөтөлбөрийн хүрээнд малчдын сарын орлогыг 5 сая төгрөгт хүргэх боломжийг бүрдүүлнэ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн талаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл өглөө. ЗГХЭГ-ын …