Дархан-уул аймагт элсэлтийн ерөнхий шалгалт эхэллээ

-

Ерөнхий боловсролын дунд сургуулийг энэ жил төгсөгчдийн элсэлтийн ерөнхий шалгалт Дархан-Уул аймагт ШУТИС-ийн Дархан Технологийн сургуулийн хичээлийн байранд Монгол хэл бичгийн шалгалтаар эхлэв. Энэ онд тус аймгийн хэмжээнд 1309 сурагч ЕБС-иа төгссөн. Мөн 2016 оноос өмнө ЕБС төгссөн болон МСҮТ-ийг төгссөн 134 сурагч нийт 1423 хүүхэд, үүнээс энэ жил ЭЕШ өгөхөөр 1309 хүүхэд бүртгүүлжээ.

Үүнд Монгол хэл бичгийн шалгалтыг 1443, математикийг 1210, Монгол хэл 733, Англи хэл 1012, Орос хэл 67, Газарзүй 102, Физик 619, Хими 287, Биологи 270, Монгол улсын түүхийн шалгалтыг 69 хүүхэд өгөх зэргээр давхардсан тоогоор 5387 хүүхэд өгөхөөр болжээ.

Шалгалтын бэлтгэл хэрхэн хангасныг аймгийн Боловсрол, Соёлын газрын дарга Р.Батжаргал, “Шалгалт авах байр нь бэлэн хангагдсан, энэ жил электрон тоног төхөөрөмжөөр хянах камеруудыг бүх анги танхимуудад тавьсан. Элсэлтийн ерөнхий шалгалтын комисс ирээд ажилдаа орж шалгалтаа авч байна. Шалгалт өгөх хүүхдүүд онлайнаар шалгалт өгөх анги, суудлын дугаараа мэдсэн болохоор ямар нэгэн хүндрэл гараагүй байна. Шалгалт дууссаны дараа шалгалтын материалыг Тагнуулын Ерөнхий газраас төлөөлөл ирж битүүмжлээд үнэлгээний төвд хүргэнэ. Ингээд ирэх сарын нэгэн гэхэд хариу нь гарч хүүхдүүдийн өөрсдийнх нь онлайн хаягаар хүрч ирснээр хуваарь олголт мөн сарын 1-5-ны хооронд явагдана гэлээ.

Харин соёл урлаг, спорт, техник технологи зэрэг ур чадварын шалгалтыг тухайн салбарын мэргэжлийн баг Дарханд ирж 15-18-ны хооронд авах юм.

logo

Санал болгох мэдээ

Увс:“Улбар шар” түвшинд шилжүүлсэн хугацааг сунгалаа

Коронавируст /Ковид-19/-ын цар тахалтай тэмцэх, урьдчилан сэргийлэх зорилгоор Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж Төрийн болон …