Худалдаа эрхлэгчид хуульч Р.Булгамаад “ам сайтай” байна

УИХ-ын сонгуулийн 51-р тойрогт Ардчилсан намаас нэр дэвшигч Р.Булгамаа өнөөдөр Нарантуул олон улсын худалдааны төвөөр явж ард иргэдтэй уулзлаа. Түүнийг иргэдтэй уулзах үеэр нэрт улс төрч эмэгтэйчүүдийн төлөөлөл болсон УИХ-ын гишүүн С.Оюун мөн залуучуудын төлөөлөл болон СТА дуучин Р.Дэлгэрмаа нар хамтран явсан юм. Улс нийгэмдээ нэртэй эдгээр эмэгтэйчүүдийн хувьд Р.Булгамаагийн үг үзэл бодол нийлдэг, хийсэн бүтээснийг нь дэмждэг, сэтгэл санаа нэгтэй байдгаа илэрхийлж байсан юм.

001

Нарантуул ОУХТ-ийнхөн амьдралд тулгамдаад байгаа асуудлаа хэлэлцэхийн дээр цаашид хөгжлийн ямар гарц байгааг хамтдаа ярилцаж байлаа.

Зарим иргэдээс С.Оюун болон Р.Булгамаа нар:- хэрэв та өнөөдөр БЗД-ээсээ УИХ-д суувал хамгийн түрүүнд юу хийх вэ? хэмээн асуусан юм. Худалдаа эрхлэгчид гадаад худалдааг дэмжмээр байна, бичил бизнес эрхлэгчдийн зээлийн хүүг бууруулмаар байна, цаашид захын орчинг сайжруулж битүү зах болгох тухай ярьж асуудлуудаа хэлэлцлээ.

004

С.Оюун даргыг Нарантуул ОУХТ-ийн худалдаа эрхлэгчид “олон жил захаар явж иргэд бидэнтэй уулзаж байсныг санаж байна, мөн тухайн үед 2012 онд Р.Булгамаатай хамтдаа ирж уулзалт зохион байгуулж байсан”, “залуу хүний хувьд тууштай, мятрашгүй, зүтгэж байгааг нь үнэлэж байна”, “улс төрч”-ийн хувьд дэмждэгээ илэрхийлж байсан юм. Харин С.Оюун дарга хэлэхдээ:- Би залуу хүнийг дэмжиж байна, улс төрд хуульч эмэгтэй хүний үг хэл, үзэл бодол, орон зай үгүйлэгдэн байгаа учраас Р.Булгамааг дэмжин энд хамт явж байна, Би Р.Булгамааг 10 жил дэргэдээ улс төрч болгон бэлтгэж байгаа учраас хүнийхээ хувьд олны итгэлийг дааж ажиллана гэдэгт нь 100 хувь итгэл төгс байна гэлээ.

002

С.Оюун дарга цааш нь Нарантуул ОУХТ-ийн худалдаа эрхлэгчдэд хандан хэлэхдээ:- Тэрээр залуу хүн, эмэгтэй хүн, зөв үйлтэй хүн учраас өнөөдөр би Р.Булгамааг “дэмжин ажиллаж байна” илэрхийлсэн юм. Харин иргэд С.Оюун дарга үнэлж байгаа бол бид ч “таатай хүлээн” авах болно хэмээн хариу хэлж байлаа.

Халуун дотно хүлээн авсан “Нарантуул”-ын худалдаа эрхлэгчид дотор түүний нэр дэвшсэн тойрогт амьдардаг худалдаа эрхлэгчид маш цөөхөн байсан юм. БЗД-ийн 4,5,14-р хорооны худалдаа эрхэлдэг хүмүүс нийт худалдаачдын 15 хүрэхгүй хувийг эзэлдэг байхад тэрээр өөрийн санаачлагаар /эмэгтэй хүний нягт нямбай зангаар/ нийт наймаачдын амьдрал ахуйг судлан явж байсан нь сонирхол татсан юм. Хавар гарсан түймрийн талаар Бөс даавууны худалдаа эрхлэгч хэлэхдээ: – Энэ галын дүгнэлт гараагүй, одоо хүртэл тодорхой шийдэлд хүрээгүй байгаа нь харамсалтай. “Захын удирдлагууд хэлэхдээ гомдолгүй гэсэн өргөдөл гарган наймаа хийх газраа алдахааргүй болоод үлдэх санал тавьж тулгасан” тухай хэлэхэд:- Нэр дэвшигч Р.Булгамаагаас хуульч хүнийх нь хувьд асууж, мэдээлэл, зөвлөгөө авч байсан юм. Хуульч, арбитрч, өмгөөлөгч, эрх зүйч хүнийнх нь хувьд Р.Булгамаагийн үгийг “чих тавин” сонсож байсан ба Ардчилсан намын “5+” хөтөлбөрийг танилцуулахыг иргэд ихээр хүсч байлаа.

Иргэд “сайн хашаа” хөтөлбөрийг ихээхэн дэмжиж байгаагаа илэрхийлээд, төсөл хэрхэн хэрэгжих, ямар хүрээг хамарч байгаа, цаашид яаж хамтран ажиллах, газраа хэрхэн барьцаалах, “ төлөвлөгдсөн газарт” орсон бол яахав гэгчлэнгээр нилээдгүй асуулт асууж байлаа. Р.Булгамаа өөрийн нэг өдрийн ажлын хүрээнд тухай бүрт нь хариулт өгч, иргэдийг хэрэгтэй мэдээллээр нь хуульч хүний хувьд хариулт өгсөн юм. Харин иргэд эмэгтэй хүн хуульч хүн энэ төрийн байх ёстойн байна хэмээн зөвшөөрч түүнийг дэмжихээ илэрхийлсэн халуун дотно уулзалт болов.

003

Мөн Дуучин Р.Дэлгэрмааг хүмүүс ихээхэн тойрон хүрээлэж, хамтдаа зургаа татуулж байсан бөгөөд яагаад Р.Булгамаатай хамт явж байгааг нь асууж сурсан олонд хандан хэлэхдээ: – Эмэгтэй хүнийхээ хувьд дайчин зантай. Үг хэл үзэл бодол нь нийлдэг юм.  Би Р.Булгамааг хувь хүнийх нь хувьд дэмждэг, “ажил хийнэ гээд бариад авсан бол заавал дуусгаж байж санаа нь амардаг тийм л хүн” хэмээн үзэл бодлоо илэрхийлсэн юм.

Ийнхүү Р.Булгамаа Баянзүрх дүүрэгт өөрөө 20 гаран жил амьдарч байгаагийн хувьд унаган дүүргийн иргэд нь түүнийг андахгүй сайн мэдэх юм. Нарантуул ОУХТ-ийн худалдаа эрхлэгчид түүнийг элэгсэг дотно хүлээн авч, амьдрал ахуйд нь тулгараад байгаа асуудлуудаа илэн далангуй ярилцсан уулзалт боллоо.

Б.Саран

УИХ-ын сонгуулийн 51-р тойрогт нэр дэвшигч Р.Булгамаагийн сонгуулийн штабаас бэлтгэв

Ugluu-logo-7-2-1

Санал болгох мэдээ

А.М.Готсурвэ: Газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах төслийн хэрэгжилтэд онцгой анхаарч ажиллана

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхэд БНЭУ-аас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд …