Ч.Хүрэлбаатар “хэлсэн үгнээсээ буцаж хэн гэдгээ харуулаад” эхлэв үү

1466150572_untitled

Улстөр гэдэг зүйл зарим хүмүүсийг үнэхээр сайн “жүжиглүүлж” чаддаг гэдгийг сонгууль ойртох тусам хүмүүс улам бүр  олж мэдэх бололцоотой болж байх шиг.

Зарим улс төрчид хэлсэн үг, хийсэн үйлдлээсээ буцаж, “эмэгтэй хүн” шиг зан гаргах энүүхэнд. Тухайлбал, “Чадалтай аавын хүү байвал Увсад надтай өрсөлдөөрэй” хэмээн мэдэгдэж байсан УИХ-ын гишүүн, МАН-аас Увс аймгийн 33-р тойрогт нэр дэвшигч Ч.Хүрэлбаатартай анх  АН-ын ҮЗХ-ны хурлаар эмэгтэй нэр дэвшигч  болох Х.Баянмөнх аваргын том охин Б.Сүрэнжав  өрсөлдөх болсонд тэрбээр ихэд бардам байсан.

Гэтэл  Х.Баянмөнх аваргын том охин Б.Сүрэнжав нэрээ татаж түүний оронд нь УИХ-ын гишүүн асан, Онцгой байдлын сайдаар ажиллаж байсан “Оюуны Ундраа”-гийн гэдгээрээ  олонд танигдсан С.Отгонбаяр нэр дэвшихээр болсон нь  Ч.Хүрэлбаатарыг нэлээд сандаргажээ.

С.Отгонбаярын хувьд Ч.Хүрэлбаатараас илүү гарна уу гэхээс дутахааргүй өрсөлдөгч. Түүний  эцэг, эх нь  хоёул Увсын уугуул иргэд юм. Нөхцөл байдал ингэж өөрчлөгдөнгүүт Ч.Хүрэлбаатар гишүүн хэлсэн амнаасаа буцаж, өрсөлдөгч С.Отгонбаярыг ямар нэг аргаар нэрийг нь татуулахаар санаархаж эхэлжээ.

Ч.Хүрэлбаатар ийнхүү “Чадалтай аавын хүүтэй шударга өрсөлдөж чадахгүй”-дээ бантаж,  өрсөлдөгчөө ямар ч хамаагүй аргаар дэвжээн дээрээс буулгаж, өөрөө “гоц мөргөх”-өөр зорьж байгаа нь хэлсэн үгэндээ хүрдэг хүний үйлдэл яавч биш гэдгийш Увсчуудад тодорхой харууллаа. Түүний энэ үйлдэл нь Увсчуудын дургүйцлийг төрүүлжээ.

Ч.Хүрэлбаатарын зүгээс УИХ-ын гишүүн асан, Онцгой байдлын сайд асан С.Отгонбаярыг төрийн албан хаагч УИХ-д нэр дэвших бол ажлаа хүлээлгэн өгөх ёстой гэсэн хуулийн заалтаар далайлган өрсөлдөгчийнхөө нэрийг татуулахаар шүүхэд хандаж байгаа гэнэ.

Мөн Ч.Хүрэлбаатар “албан тушаалаа хүлээлгэн өгөөгүй байж нэр дэвшлээ” хэмээн сонгогчдын өмнө өрсөлдөгчөө буруутан болгож харагдуулахыг зорьж байгаа нь өнөөх “хүчтэнтэй өрсөлдөе гэсэн хүний хулхи нь буусны шинж” гэлтэй.

Үнэн хэрэгтээ Засгийн газрын тогтоолд баталсан дүрмийн дагуу бол Эрчим хүчний зохицуулах хороо нь хараат бус, бие даасан зохицуулалтын байгууллага юм билээ. Ингэхлээр түүнийг удирдаж байсан байгууллага, С.Отгонбаярын эрхэлж байсан ажил нь төрийн албаны тухай хуулинд хамаарахгүй нь тодорхой байгаа юм.

Гэсэн атал УИХ-д хоёронтоо сонгогдсон УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар ямар ч үнээр хамаагүй УИХ-ын 33-р тойрогт өрсөлдөгч С.Отгонбаяртай “хав барьцнаас шударгаар барилдахаасаа татгалзаж, түүнийг ямарч аргаар хамаагүй унагахыг оролдож байгаа нь харамсалтай.

Увсын ард түмэн харж байхад тэдний нүдний өмнө ийм увайгүй үйлдэл гаргаж байгаад Ч.Хүрэлбаатарт дургүйцэх хүмүүс олон байгааг тэрбээр өөрөө анзаарч байгаа болов уу.

Э.Төгс

 Эх сурвалж: undesten.mn

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Шинэ хоршоо” хөтөлбөрийн хүрээнд малчдын сарын орлогыг 5 сая төгрөгт хүргэх боломжийг бүрдүүлнэ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн талаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл өглөө. ЗГХЭГ-ын …