Алдарт “Битлз” хамтлагийн Жон Леннон, Жорж Харрисон нарын тоглодог байсан гитарыг өчигдөр дуудлага худалдаагаар 408 мянган ам.доллараар зарсан талаар “Ройтерс” агентлаг мэдээлжээ.
Тэрээр “Julien’s Auction” дуудлага худалдааны ордны зохион байгуулсан энэхүү худалдаа Нью-Йоркийн Манхэттен дүүргийн “Hard Rock Cafe”-д болжээ. Зохион байгуулагчид анх гитараа 200-300 мянган ам.доллараар зарахаар төлөвлөөд байсан ч үнэ нь ийнхүү өсчээ. Харин худалдан авагчийн нэрийг зарлаагүй байна.
Уг гитарыг 1966 онд Ленноны захиалгаар “Vox” фирм үйлдвэрлэсэн аж. Зохион байгуулагчдын ярихдаа “энэхүү гитарыг Леннон, Харрисон нар 1967 онд “Magical Mystery Tour” цомгоо бүтээх үеэрээ барьдаг байсан бөгөөд 1967 онд Леннон үүнийг найз Янни Мардаст бэлэглэж байсан юм” гэв.