З.Энхболдод Увсад очих нүүр байсан л юм байх даа

УИХ-ын дарга, АН-ын дарга З.Энхболд Увс аймагт ажиллах үеэр Увсын залуус дургүйцлээ илэрхийлсэн нь сошиал ертөнцөөр нэлээд тархжээ. Зарим нэг хэвлэл мэдээллийн сайтаар “МАН-ын залуус үймээн дэгдээлээ” гэх утгатай мэдээлэл ч цацагдсан байна. Уул шугамандаа З.Энхболдолд Увс аймагт очих нүүр байв уу гэдэг асуултын хариуг олох хэрэг гарна. Тэрбээр УИХ-ын даргын индэр дээрээс Увсчуудын шүтээн болсон, Монгол Улсын маршал Юмжаагийн Цэдэнбалыг цагаатгах асуудлыг МАН-ын бүлгийн гишүүд тавихад “Хамааралгүй юм ярьж байна” хэмээн микрофоныг нь хаасан. Улмаар Увсчуудын хайрлан хүндэтгэдэг Ц.Нямдорж гишүүний хэлсэн үгийг нь Сонгуулийн тухай хууль хэлэлцэж байх үеэр орчуулсан нь бүр ч гал дээр шар тос нэмсэн хэрэг болсон юм.

Цаашилбал Увс нутгаас сонгогдсон Ч.Хүрэлбаатар гишүүнийг үг хэлж, үзэл бодлоо илэрхийлж байхад нь “Хамааралгүй юм яриад байна” хэмээн микрофоныг нь хаасан. Энэ мэт дээрэнгүй зангийнх нь хариуг Увсчууд барьсан л төдий юм. Ц.Нямдорж гишүүний хэлсэн үгийг УИХ-ын даргын индэр дээрээс орчуулсан нь Увсчууд төдийгүй нийт ард түмэнд таалагдаагүй. Эл ойлгомжгүй үйлдлийг нь үзсэн, сонссон хүмүүс “Хууль тогтоох дээд байгууллагыг удирдаж байж Үндсэн хуулиа мэддэггүй тагжгар”, “Үндсэн хуулиа судалчихаад УИХ-ын дарга хийвэл таарна” гэх зэргээр жиргэж, постолж байсан юм.

Үнэндээ ч УИХ-ын дарга З.Энхболдын дээрх үйлдэл нь Үндсэн хууль зөрчсөн асуудал болж хувирсан. Энэ бүх үйлдлээс нь харвал З.Энхболдод Увсад очих нүүр үлдээгүй. Ямар сайндаа л үндэсний бөхийн домогт аваргаар бамбай хийн Увсаас зугтаж байх вэ дээ. Нийслэлийн Баянгол дүүрэгт ч иймэрхүү үзэгдэл болж өнгөрснийг иргэд мартаагүй байх. Харамсалтай нь УИХ-ын дарга, АН-ын дарга З.Энхболд үг хэлж, үзэл бодлоо илэрхийлсэн залуусыг цагдан хориулж чадсан. Яг л нөгөө “Монгол хүнийг – ХОРЬ ХОРЬ” гэдэг уриа шигээ… Тэгвэл Увс аймагт үгээ хэлж, үзэл бодлоо илэрхийлсэн залуусыг бас барьж хориулах уу, З.Энхболдоо… Амнаас гарах хийгээ бодож байхгүй бол алсдаа хариу нь хатуухан ирдэг гэдгийг эрх биш ухаарсан байх найдъя.

С.ОГТОРГУЙ

Zaluu.com

Санал болгох мэдээ

ЗГ: Төрийн өмчит компаниудын сүүлийн 10 жилийн санхүүгийн үзүүлэлт болон өнөөдрийн нөхцөл байдлыг авч хэлэлцэнэ

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2025.01.02/ 11.00 цагаас болно. Хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэхээр төлөвлөжээ. Үүнд: …