Нийслэлд 30500 гаруй гэрэлтүүлэг суурилуулжээ

p1alkbrt6sika1gu915bcacn1bu61

Нийслэлийн хэмжээнд 2012-2015 онуудад улс, нийслэл, нийслэлийн орон нутгийн хөгжлийн сан, дүүргийн орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар гэр хорооллын гудамж, нийтийн эзэмшлийн гудамж, зам талбай, орон сууцны хороолол дунд нийт 45,7 тэрбум төгрөгийн 30 508 ширхэг гэрэлтүүлэг,  9,0 тэрбум төгрөгийн 1 000 орчим камер суурилуулсан байна. Үүнээс орон сууцны хороолол дунд өнгөрсөн хугацаанд 5,700 гаруй гэрэлтүүлэг шинээр тавьсан бол гэр хорооллын харанхуй гудамжуудад 15 906 гэрэлтүүлэг суурилуулжээ. Харин нийтийн эзэмшлийн гудамж, зам, талбайд  8800 гаруй гэрэлтүүлэг шинээр хийсэн байна.
Гэр хороолол болон орон сууцны хороолол нийтийн эзэмшлийн гудамж, талбайд гэрэлтүүлэг камер, суурилуулснаар гэмт хэргийн гаралт буурч, замын хөдөлгөөний аюулгүй байдал, ил задгай хог хаях байдал эрс буурч, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх боломж бүрдсэн гэдгийг холбогдох байгууллагуудаас мэдээлж байна гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Санал болгох мэдээ

Сүхбаатар дүүрэг: “Томуу, томуу төст өвчний үед авч хэрэгжүүлэх арга хэмжээ” сэдэвт сургалт болов

Өнөөдөр Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газар, Эрүүл мэндийн төв хамтран цэцэрлэг, сургуулийн эмч нарт …