Амьд хөгжмийн “Play time”-2016 наадам 6-р сарын 24, 25, 26 өдрүүдэд монгол шилтгээнд болно

p1alkds6699iolo0dt1aebamt1

“Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд “PLAYTIME- 2016” олон улсын амьд хөгжмийн наадмыг 3 дахь жилдээ  Гацуурт тосгоны Монгол Шилтгээнд зохион байгуулахаар болсон.
Наадам энэ сарын  24, 25, 26 –ны өдөр  болох бөгөөд наадамд зориулан Монголын хүүхдийн ордноос  өглөөний 09:00 цагаас эхлэн үнэ төлбөргүй автобус үйлчлэх юм байна.
“Playtime-2016” наадамд Шведийн дэлхийд алдартай “The Radio Dept” болон Японы “Roth Bart Baron”, “The You”, “Fu-Ching-Gido”, Францын “Charles Baptise”, Сингапурын “Annajudgeapril”, ОХУ-ын “Slackers”, БНСУ-ын “Shenanigans”, БНХАУ-ын ӨМӨЗО-ны “9596” Финландийн “Catself” зэрэг гадаадын амьд хөгжмийн 10 хамтлаг болон “Нисванис”, “The Lemons”, “Аясын салхи”, “UFO” зэрэг үндэсний шилдэг 25 амьд хөгжмийн хамтлаг дуучид оролцонр. Түүнчлэн 20 гаруй DJ бүтээлийг “Playtime”, “Шинэ Давалгаа” тайзаар дамжуулан хүргэхээр бэлтгэл ажлаа ханган ажиллаж  байгаа юм байна.

Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй  харилцах хэлтэс 

Санал болгох мэдээ

Энэтхэг улсын БЛК МАКС эмнэлгийн эмч нар Монголд ирж, нарийн мэргэжлийн зөвлөгөө, үзлэг хийж байна

Хоёр улсын хамтын ажиллагааны хүрээнд Энэтхэгийн эрүүл мэндийн хамгийн том сүлжээ байгууллагын нэг Энэтхэгтээ анхдагч …