Нийслэлийн хэмжээнд зөвшөөрлийн зөрчилтэй 40 барилга байна

НИТХ-аас барилгын салбарт гарч байгаа зөрчил, ослыг бууруулахын тулд  “Барилга угсралтын үйл ажиллагаанд хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн шаардлага хангах асуудлыг зохицуулах нийтлэг журам”-ыг баталсан юм. Энэхүү журам батлагдсанаар нийслэл хотод барилгын ослын тоо урьд жилүүдийнхтэй харьцуулахад харьцангуй буурсан үзүүлэлт байгаа ч хөдөлмөрийн аюулгүй байдлыг чандлан мөрдөөгүй эсвэл зөвшөөрөлгүй барилга  угсралтын ажил  эхлүүлэх зэрэг нийтлэг зөрчлүүд илэрч байгааг Нийслэлийн Мэргэжлийн хяналтын Газраас тогтоожээ. Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Дэд бүтцийн хяналтын хэлтсээс хийсэн шалгалтын энэ оны эхний хагас жилийн дүнгээр  нийслэлийн хэмжээнд зөрчилтэй 40 барилга байгаа нь илэрчээ. Эдгээрээс барилга угсралтын ажил эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл аваагүй 36 барилга, зөвшөөрөл авах хүсэлтээ ирүүлсэн 4 барилга байгаа юм. Хэрвээ зөрчлөө арилгахгүйгээр ажлаа үргэлжлүүлсэн тохиолдолд НИТХ-аас баталсан журмын дагуу барилгын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг хүчингүй болгуулах хүртэл арга хэмжээ авах юмгэж Нийслэлийн Hэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ. 

Санал болгох мэдээ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно

Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх, энэ хүрээнд …