Эрүүл аюулгүй хот бидний гарт

 IMG_0995Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба өнгөрсөн зургадугаар сарын 03-ны өдрөөс эхлэн “Эрүүл аюулгүй хот” аянг эхлүүлсэн. Одоогийн байдлаар тус аяны шилжин явах туг Баянзүрх дүүрэгт очоод байна.

Аяны хүрээнд Баянзүрх дүүрэг олон сонирхолтой арга хэмжээг зохион байгуулж байна. Өнөөдөр Баянзүрх дүүргийн засаг даргын тамгын газар, Эрүүл мэндийн нэгдэл, хамтран “Эрүүл амьдрал бидний гарт” өдөрлөгийг зохион байгууллаа. Өдөрлөгийн үер зохион байгуулагчид ард иргэдэд эрүүл хооллолт, архи тамхины хор уршигийн талаар мэдээлэл өгч   “Жуковын талбайгаас офицер хүртэл гурван буудал газар хүмүүсийг аяндаа нэгтгэн алхлаа.

Тус дүүргийнхэн энэ сарын 15-ныг хүртэл үргэлжлэх аяны хүрээнд иргэдийн амгалан тайван байдлыг хангах, аюулгүй орчинд амьдрах нөхцлийг бүрдүүлэх үүднээс олон үйл ажиллагааг зохион явуулахаар төлөвлөсний нэг нь өнөөдрийн арга хэмжээ байлаа.

Эрүүл аюулгүй хот” аяны хүрээнд Баянзүрх дүүрэг архи тамхины хэрэглээг бууруулах чиглэлээр тодорхой ажлуудыг эхлүүлсэн байна. Мөн дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгж, байгууллагуудын гадна орчны ногоон байгууламжийг нэмэгдүүлэх зорилго тавьжээ.IMG_0971

Санал болгох мэдээ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно

Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх, энэ хүрээнд …