Галаас 5 хүүхдийн амийг аварчээ

p1altb0rkivkpq8dofm1lk01jn46

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 22-р хорооны иргэн Г.Түвшинжаргал  2016 оны 06 дугаар сарын 17-  ны өдөр 15.00 цагийн орчим  тус хороонд оршин суудаг иргэн Ө-ийн гэрээс утаа гарч, гал гарч байгаатай  таарч, гэрт орж галыг унтраасан байна. Гэрт бага насны 5 хүүхэд байжээ.  Эдгээр хүүхдүүдийг цахилгаан тогоонд боорцог хайрах гэж байхад нь цахилгаан тогооноос гал гарч гэрийн шал болон унь, дээвэр, туурга шатаж гал гарч эхэлсэн байна. Энэ үед Г.Түвшинжаргал таарч хүүхдүүдийн амийг аварч, гэрийг  бүрэн шатахаас өмнө галыг унтраажээ. Авхаалж самбаа, эрэлхэг зориг гарган  гал унтрааж, 5 хүүхдийн амь насыг авран хамгаалж, иргэний үүргээ нэр төртэй биелүүлсэн тус хорооны оршин суугч Г.Түвшинжаргалд нийслэлийн Онцгой байдлын газрын хамт олноос талархал дэвшүүлж байна. Эцэг, эхчүүд харгалзах хүнгүйгээр  бага насны хүүхдүүдийг орхиж явахгүй байхыг нийслэлийн Онцгой байдлын газраас анхааруулан сэрэмжлүүлж байна.

p1altausevfvnqobgbg85uvcl1

p1altausevmr3kbet8mm1knbs2

p1altausevp086j51rn35uk12ab3

Санал болгох мэдээ

Энэтхэг улсын БЛК МАКС эмнэлгийн эмч нар Монголд ирж, нарийн мэргэжлийн зөвлөгөө, үзлэг хийж байна

Хоёр улсын хамтын ажиллагааны хүрээнд Энэтхэгийн эрүүл мэндийн хамгийн том сүлжээ байгууллагын нэг Энэтхэгтээ анхдагч …