ШӨХТГ-аас Туул голын сав газрын дагуу аж ахуй эрхлэгчдийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийжээ. Шалгалтаар дараах зөрчлүүд тогтоогдож, улсын байцаагчийн дүгнэлт гарчээ.
Тодруулбал, Нийслэлийн Ус сувгийн удирдах газрын харъяа ”Урьдчилан цэвэрлэх байгууламж”-ийн хамгаалалтын хашаанд тулган газар олголт хийгдэж, улмаар орон сууц шинээр баригдан “цэвэрлэх байгууламж хотоос нүүнэ”, “үйл ажиллагаа нь зогссон, булчихсан” гэх зэргээр хэрэглэгчийг төөрөгдүүлэх замаар худалдаалж байгаа нь оршин суугчдын амь нас, эрүүл мэнд, хүрээлэн буй орчинд ноцтой хор хохирол учруулахаар байна. Энэ нь “Хот, тосгоны төлөвлөлт, барилгажилтийн норм ба дүрэм болон хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн зөрчиж байна гэж үзжээ.
Мөн “Урьдчилсан сэргийлэх байгууламж” НӨҮГ буюу “Харгиа”-г эх үүсвэр бүхий арьс шир боловсруулах, ноос угаах үйлдвэрийн хамтаар хотоос гарган цогцолбор байдлаар дэд бүтцийг бий болгох арга хэмжээг авч хэрэгжүүлэх, энэ талаар тодорхой шийдвэр гаргах хүртэл үйл ажиллагааг нь зогсоохоор болжээ. Учир нь тус газар байрлаж буй ААН-үүд хог хаягдлаа байгальд шууд хаяж байгаа нь онц ноцтой хохирол учруулах хэмжээнд хүрсэн гэсэн улсын байцаагчын дүгнэлт гарчээ.
Эх сурвалж:Zaluu.com