Нийслэлээс үзүүлдэг төрийн бүх үйлчилгээг хурдан, тэгш, нээлттэй үзүүлэх зорилгоор Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийн 3 салбарыг Дүнжингарав, Мишээл, Драгон төвүүдэд байгуулсан. Эдгээр төвүүдээр дамжуулан нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудаас үзүүлдэг 382 төрлийн үйлчилгээг иргэдэд нэг цэгээс үзүүлж байна. Үйлчилгээтэй холбоотой асуудлаар амаар болон бичгээр нийт 1038 иргэн хандсанаас 77,1 хувь нь талархал, 10,9 хувь нь гомдол ирүүлжээ. Ирсэн гомдол, санал хүсэлт бүрийг тухай бүрт нь шуурхай шийдвэрлэн ажиллаж байгаа юм байна.
Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвөөс үйлчилгээ үзүүлдэг нийлэлийн нутгийн захиргааны байгууллага, аж ахуйн нэгжүүд ажил үйлчилгээгээ танилцуулах зорилгоор өдөрлөгийг 6 дугаар сарын 20-ны өдрөөс зохион нээлттэй өдөрлөг зохион байгуулж байгаа юм.