Шөнийн захын худалдаа эрхлэгчид Р.Булгамаагаас хуулийн зөвлөгөө авлаа

Өнөөдөр Р.Булгамаа “Шөнийн зах” худалдааны төвд ажиллалаа. Тэрээр хувиараа худалдаа эрхлэгчдийн ихэнх нь эмэгтэйчүүд байгааг анзаарсан бөгөөд асуудал, хүндрэл хаана байгааг харилцан ярилцсан юм. Худалдаа эрхлэгчид түүнийг элэгсэг дотно хүлээн авч, худалдааны төвийн түрээс, нийгмийн халамжийн талаар ярилцлаа.

DSC00051

Шөнийн захын удирдлагууд Р.Булгамаад итгэл хүлээлгэн ийн арга хэмжээ зохиож байгаад нь талархаад “яг үнэндээ нийгмийг хөдөлгөгч хүч нь болсон иргэдийн худалдаа наймааны талаар манай улс төрийн хүчнүүд болон улс төрчид нэг их сонирхдоггүй” нь ил байдаг тухай өгүүлж байсан юм.

Иргэд шөнө хүртэл  /24.00/ ажилладаг гэдэг утгаараа үйлчилүүлэх дуртай байдаг ч эдийн засгийн хямралтай холбоотойгоор худалдан авалт эрс буурсаныг хэлж байсан юм. Р.Булгамаа хариуд нь энэ хямрал удахгүй сэргэх байхаа хэмээн итгэл төрүүлж байлаа.

13510707_935224343256668_733723957_n

“Эмэгтэй хүний хувьд илүү нарийн мэдрэмжтэйгээр бидэндээ ирж уулзаж үзэл бодлоо хуваалцаж байгаад баяртай байна” гэж худалдаа эрхлэгчид их байв.

Түүнийг “ирнэ” гэсэн зараар наймаа эрхлэгчид хэлэх гэсэн санаагаа тэмдэглэн авч чөлөөтэй асуулт асуун, ярилцаж байсан юм.

DSC00055

Өөрөө хуульч хүн, залуу хүн, эмэгтэй хүн, багш хүн болохоор Р.Булгамаад худалдаа эрхэлж байгаа хүмүүс илүү ойр байлаа. Хуулийн талаасаа худалдаа эрхлэх эрх зүйн орчин ямар байгаад зөвлөгөө өгч байсан нь амьдралд нь ойр байсан юм.

Худалдаа эрхлэж байгаа хүмүүсийн 80-с дээш хувь нь эмэгтэйчүүд байгаа нь ажлын байр угаас муугаас өөрсдийн “хүчээр” худалдаа хийж байгаа эмэгтэйчүүдийгээ зоригжуулсан алхам болсон юм.

13535687_935224356590000_1031305493_n

Өөрөө энэ дүүрэгтээ шөнийн захын замын эсрэг талын байранд 20 жил амьдарсан хүний хувьд байнгын үйлчлүүлэгч нь гэнэ. Шөнө, орой гэнэтийн ажлаар хөдөө явах болох үед найдвартай ажиллаж байдаг нь хэрэглэгчдэд ойртсон үйлчилгээ гэдгийг  “ бахархан” ярьж байлаа. Ийнхүү өөрийн нэр дэвшиж байгаа тойргийн нийгмийн бүхий л давхаргад хүрч ажиллаж байгаа Р.Булгамаад итгэл хүлээлгэсэн худалдаачид сэтгэл дүүрэн буцаалаа.

Б.Саран

УИХ-ын сонгуулийн 51-р тойрогт нэр дэвшигч Р.Булгамаагийн сонгуулийн штабаас бэлтгэв

13515320_1181445265239459_1046976385_n

Санал болгох мэдээ

Утаа, түгжрэл зэрэг нийслэлийн асуудлыг шийдэхийн төлөө Ерөнхий сайдын Шуурхай штаб ковидын үе шиг ажиллана

Монгол Улсын Засгийн газар 2025 оныг “Нийслэлийн дэд бүтцийн хөгжлийг дэмжих жил”-ээр зарласан. Энэ хүрээнд …