Ирэх долоо хоногт хоёр уулзварт зам хаана

zam_haana“Гудамж” төслийн хүрээнд нийслэлийн авто замын сүлжээг өргөтгөн шинэчлэх ажил үргэлжилж байна. Одоогийн байдлаар “Дархан Минж”-ийн буюу ХӨСҮТ-ийн баруун урд, Бөхийн өргөөний, Тасганы овооны, Х хорооллын, 25-р эмийн сангийн, I хорооллын арын, III, IV хорооллын эцсийн, Ажилчны гудамжны гэсэн найман уулзварыг шинэчлэх ажил үргэлжилж байгаагаас ирэх долоо хоногт хоёр уулзварт зам хаах юм.

Тодруулбал, “Дархан Минж”-ийн уулзварыг ирэх долоо хоногийн даваа гараг буюу энэ сарын 11-нээс 14-н хүртэл хааж, замын хучилтын ажил хийнэ. Мөн энэ сарын 11-нээс 12-нд шилжих шөнө Ажилчны гудамжны уулзварыг хаахаар боллоо.

Тиймээс тээврийн хэрэгслээр замын хөдөлгөөнд оролцогч Та бүхэн зам хаах хугацаанд дээрх уулзварууд буюу Зүүн дөрвөн замаас Нарантуул зах хоорондын чиглэл, “Дархан Минж” дэлгүүрийн өмнөх замаар ХӨСҮТ чиглэл, Гурвалжингийн гүүр болон Эрчим хүчний гудамж, “Хөсөг трейд”-ийн чиглэлд зорчих боломжгүйг анхаарна уу.

ugluu-logo5

Санал болгох мэдээ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно

Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх, энэ хүрээнд …