Цус сэлбэлт судлалын үндэсний төв шинэ байртай боллоо

8f4290703ef064415f1bf435512fc14a

Монгол Улсын төрөөс донорын цус цусан бүтээгдэхүүний хангамжийг сайжруулах, аюулгүй байдлыг хангах талаар баримтлах бодлогыг хэрэгжүүлэх үйл ажиллагааны хүрээнд гамшгийн үед шаардагдах цус цусан бүтээгдэхүүний нөөцийг бүрдүүлэх, бэлэн байдлыг хангахад зориулан Цус сэлбэлт судлалын үндэсний төвийн зориулалтын  шинэ барилгыг ашиглалтанд оруулах, цус цуглуулах,  шинжлэх, үйлдвэрлэх, хадгалах орчин үеийн технологи бүхий цусны албаны техник, технологийн иж бүрэн шинэчлэл хийхээр шийдвэрлэсэн билээ.

Тус төвийн шинэ барилгыг Монгол Улсын Засгийн газрын  2,94 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт болон АХБ-ны 419 сая төгрөгийн нэмэлт санхүүжилтээр баригдаж улсын комисс хүлээн авсан. Барилгын зураг төслийг NAP ХХК хийж, Грийн ресурс констракшн ХХК барилгыг ажлыг гүйцэтгэн ашиглагч байгуулагад хүлээлгэн өгч байна.

675d7f935c38d55f697d00e5fc16079d

Мөн АХБ-ны Эрүүл Мэндийн Салбарын Хөгжил Хөтөлбөр-5 төслийн хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр Цус сэлбэлт судлалын үндэсний төвд 8,2 сая ам доллар, аймгуудын цусны салбар төвүүдэд 5,4 сая ам доллар буюу нийт Цусны албаны хэмжээнд 13,6 сая ам долларын өртөг бүхний эмнэлгийн болон эмнэлгийн бус төнөг төхөөрөмжийн хөрөнгө оруулалт хийгдэхээс эхний тоног төхөөрөмж нийлүүлэгдэж ашиглагдаж эхлээд байна.

30de438ae870103ed509117ea2e56747

Цус сэлбэлт судлалын үндэсний төв

Санал болгох мэдээ

УОК-ын Шуурхай штаб Дорнод аймгийн Онцгой комиссын гишүүдтэй цахим хурал хийж, өвөлжилтийн нөхцөл байдалтай танилцлаа

УОК-ын Шуурхай штабаас Дорнод аймгийн Онцгой комиссын гишүүдтэй цахим хурал хийж, өвөлжилтийн нөхцөл байдалтай танилцлаа. …