Үер усны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна

content_us4

Өнөө, маргаашдаа нутгийн зүүн хагаст усархаг бороо орох тул үер усны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна. 2016 оны 06 дугаар сарын 27-ны 21 цагаас 06 дугаар сарын 28-ны 21 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээгээр зүүн аймгуудын нутгаар үүлэрхэг.  Шөнөдөө зарим газраар, өдөртөө ихэнх нутгаар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи зүүн өмнөөс баруун хойш эргэж секундэд 6-11 метр. Шөнөдөө бүх нутгаар 11-16 градус, өдөртөө  нутгийн  хойд  хэсгээр 16-21 градус, бусад нутгаар 22-27 градус дулаан байна. 2016 оны 06 дугаар сарын 29-нөөс 07 дугаар сарын 03-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөвөөр  29-нд баруун болон төвийн аймгуудын зарим, зүүн аймгуудын ихэнх нутгаар, 30-нд  ихэнх нутгаар, 7-р сарын 1-2-нд нутгийн зүүн хагаст бороо орно. Дуу цахилгаантай. Малчид, тээвэрчид, иргэд та бүхнийг үер усны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

Ugluu-logo202-12

Санал болгох мэдээ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно

Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх, энэ хүрээнд …