Номын худалдааны төвийн зүүн урд талыг тохижууллаа

IMG_2303-1024x630

Улаанбаатар хотын 2016 оны хот тохижилт, ногоон байгууламж, инженерийн шугам сүлжээ, зам, засварын ажил, Ази Европын орнуудын 11 дүгээр уулзалтын бэлтгэлийг хангах ажлын хүрээнд нийслэлийн хэмжээнд хийгдэж буй ажилд  22 ажлын хэсэг хяналт тавин ажиллаж байна. Ажлын хэсгүүд хуралдаж нийслэлийн хэмжээнд хийгдэж буй тохижилт, ногоон байгууламжийн ажлын талаар ярилцав.

Хотын Ерөнхий  менежер Б.Бадрал “Тохижилт   хийж буй байгууллагууд хавтан тавихад гарсан шороог тухай бүрт цэвэрлэх шаардлагатай. “Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл” ОНӨААТҮГ зам талбайн цэвэрлэгээ, үйлчилгээнд анхаарч хоёр өдөр уртасгасан цагаар ажиллахыг даалгалаа.

Бүх нийтийн их цэвэрлэгээний өдөр Буянт Ухаа 2 хорооллын зүүн талын төв замд буцаж эргэх эргэлт хийн, Наадамчдын уулзварт байрлаж буй ЗЦГ-ын постыг будан, замын хажуу талын далангийн шороог түрж тэгшлэн, хур хогтой жалгыг бүрэн цэвэрлэн, Торгоны зам цогцолборт хавтан суурилуулж, Занбазарын гудамжинд гэрэлтүүлэг хийсэн талаар Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас танилцуулсан.

Хурлын дараа ажлын хэсгийнхэн газар дээр нь очиж хийгдсэн ажлуудтай танилцав.   Энхтайваны өргөн чөлөө Багшийн хөгжлийн ордоны зүүн талд хийгдсэн явган хүний замын ажлын гүйцэтгэлийг шалган,  сандал, хогийн саваас гадна голын суурин дээр цэцэг тарьж,  “Үнсэлт” нэртэй баримал байршуулахаар болсон. Мөн Намьянжүгийн гудамжинд хийсэн цэгэн тохижилтын ажлыг замын зүүн талд үргэлжлүүлэн хийхээр  шийдвэрлэсэн юм.

Харин Их тойруу буюу Бөмбөгөрийн даланд сувгийн цэвэрлэгээ хийх шаардлагатайг гүйцэтгэгч компанид нь уламжлан, Наадамчдын замд “Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл”-ээр 1200 м2 талбайд эко хавтан тавиулахаар боллоо. Мөн бусад гудамж зам талбайд тохижилт хийж буй  байгууллагуудад ажлын ерөнхий чиглэл өглөө.

Санал болгох мэдээ

УОК-ын Шуурхай штаб Дорнод аймгийн Онцгой комиссын гишүүдтэй цахим хурал хийж, өвөлжилтийн нөхцөл байдалтай танилцлаа

УОК-ын Шуурхай штабаас Дорнод аймгийн Онцгой комиссын гишүүдтэй цахим хурал хийж, өвөлжилтийн нөхцөл байдалтай танилцлаа. …