Сонгуулийн ирц 12 цагийн байдлаар 23.3 хувьтай байна

1467176158_tsrn

Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2016 оны ээлжит сонгуульд 10 нам, 2 эвслээс нэр дэвшигч 282, 4 бие даагч нийт 286 нэр дэвшигч оролцож байна. Нийслэлийн 9 дүүргийн  397 санал авах байранд 3966 төрийн албан хаагч сонгуулийн ажлыг зохион байгуулж байгаа юм.

Нийслэлийн Сонгуулийн хорооноос санал хураалтын ирц 12.00 цагийн байдлаар сонгуулийн ирц ямар байгаа талаар мэдээлэл хийлээ.

12.00 цагийн урьдчилсан байдлаар Нийслэлийн ирц 18.3 хувь, орон нутаг 27.5 хувь, улсын ирц 23.3 хувьтай байгааг СЕХ-ны дарга Ч.Содномцэрэн мэдээллээ. Дараагийн мэдээллийг 17.00 цагт өгөх юм.

Ugluu-logo202

Санал болгох мэдээ

Монгол Улс инновацад түшиглэн хаягжилтаа шинэчилж байгааг “Өвлийн Давос” онцолж байна

Швейцарын Давос хотноо Дэлхийн эдийн засгийн 54 дэх удаагийн чуулганд Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ …