МАН-аас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. УИХ-ын гишүүн Су.Батболд “Сонгуулийн санал хураалт үргэлжилж байгаа энэ үед МАН-ын төв штабын зүгээс хууль хяналтын байгууллагаас шалгаж, хариуг нь эцэслээгүй хэрэг, үйлдлүүдийг мэдээлэхгүй байхыг хичээж байлаа. Гэтэл АН-ын удирдлагууд увайгүй үйлдэл гаргаж, хууль хяналтын байгууллагад шалгаж, эцэслээгүй хэргүүдийг сургаар мэдээлж МАН-ын нэр дэвшигчдийн нэр хүндэд халдлаа. Тиймээс МАН-ын сонгуулийн штабаас АН-ын нэр дэвшигчдийн Сонгуулийн тухай хуулийг хэрхэн зөрчиж байгааг илчилсэн үйлдлүүдийг тодорхой баримт нотолгооны үндсэн дээр мэдээлэхээр шийдлээ. Үүнд,
-Архангай аймгийн нэгдүгээр тойрогт буюу Ихтамир сумын штабын ажилтнууд сонгогчдод архи тараасан хэргийн дагуу цагдаагийн байгууллага шалгалт явуулсан. Тухайн үед нэр дэвшигч Д.Ганхуягын сурталчилгааны материал болон их хэмжээний согтууруулах ундааг машиндаа авч явсан нь тогтоогдсон.
-Мөн дараагийн ноцтой гэхээр асуудал нь Баянзүрх дүүргийн 49 дүгээр тойрогт сонгогчдийн саналыг татах зорилгоор Япон улсад ажиллаж, амьдрах дадлагажигчдыг бүртгэх нэрийдлээр сонгогчдийг хууран мэхэлж мөн мөнгө тараасан болох нь тогтоогдсон.
-Чингэлтэй дүүргийн 64 дүгээр тойрогт нэр дэвшсэн Г.Баярсайхан иргэдэд мөнгө тараасан, архидуулсан байсан гэсэн юм.