“Викториа Секрет”-ийн сахиусан тэнгэрүүдийн нэг Алессандра Амбросиогийн өмссөн нэгэн хөхөвч 2,5 сая ам.долларын үнэтэй гэнэ.
Энэ нь үнэхээр секси өргөгчтэй хөхөвч бөгөөд 100 хувь гараар урласан, ягаан болор, индранил, бадмаараг болон алмааз эрдэнэсээр чимэглэгдсэн аж. Мөн хөхөвчний гол хэсэгт 20 карат цагаан алмааз эрдэнэ шигтэгсэн байна. Уг хөхөвчинд нийт 5200 гаруй үнэт эрдэнэ орсон гэнэ.
М.Сониуч