УИХ-ын болон аймаг нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн сонгуулийн өдөр буюу өчигдөр бүх нийтээр архи, согтууруулах ундаа худалдахгүй, үйлчлэхгүй байх шийдвэр гаргасан. Гэтэл өчигдөр шөнийн байдлаар 32 согтуу жолооч саатуулагджээ. Харин хоёр жолооч согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ замын хөдөлгөөнд оролцсон гэх мэдээллийг Замын цагдаагийн газраас өглөө. Өчигдрийн байдлаар зам тээврийн 190 дуудлага бүртгэгджээ.
Мөн өнөөдөр, маргааш ч гэсэн согтууруулах ундаа худалдахгүй, үйлчлэхгүй юм.