МУ-ын Хүний эрхийн байгууллагаас зарим ТББ-т хүний эрхийн мэдрэмжтэй байхыг уриаллаа

zaazuuur_0520 Гэр бүлийн хүчирхийлэлд өртөж, аавдаа зодуулж, мэсээр сийчүүлсэн таван настай хохирогч хүүгийн асуудлаар Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын хуульд заасны дагуу зохих үйл ажиллагаа явуулж, яаралтай арга хэмжээг авч байгаа. Энэ талаар ХЭҮК-оос албан ёсоор хэвлэлийн мэдээ, сурталчилгаа бэлтгэн явуулаагүй байхад Хүний эрхийн Үндэсний Комиссын талаар худал, хариуцлагагүй мэдээллийг зарим иргэн, төрийн бус байгууллагын зүгээс олон нийтэд удаа дараа цацаж байгаа нь Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын нэр хүндэд халдсан, иргэдийг төөрөгдүүлсэн бүдүүлэг, ёс зүйгүй үйлдэл болж байна.

Гэр бүлийн хүчирхийллийн золиос болж хохирсон хүүхдүүдийн нүүр царай, овог нэрийг илт танигдуулахуйц дүрс бичлэг, гэрэл зургийг олон нийтийн мэдээллийн хэрэгслээр цацах нь хүүхдийн хувийн эрх, эрх чөлөөнд халдаж буй хэрэг бөгөөд цаашид олон сөрөг үр дагавар үүсгэх аюултай учраас хохирогчтой холбоотой эмзэг асуудалд хариуцлагатай, хүүхдийн дээд ашиг сонирхлыг дээдэлж, хүний эрхийн мэдрэмжтэй хандахыг уриалжээ.

Санал болгох мэдээ

Улаанбаатараас БНХАУ-ын төв хэсэг болох Хунань мужийн Чангша хот руу шууд нислэг үйлддэг боллоо

Зам, тээврийн хөгжлийн яамнаас 2024 оныг Бүсчилсэн хөгжлийг дэмжих бүтээн байгуулалтын жил болгон зарлаж, агаарын …