Өнгөрсөн 7 хоногийн хугацаанд 956 золбин нохой устгав

p1amsbkl5ds121dop2dincs6kj1

Улаанбаатар хотын Шуурхай удирдлага, зохицуулалтын төвд 2016 оны 06 дугаар сарын  27-оос 07 дугаар сарын 04-ний өдрүүдэд нийт 92 санал, гомдол ирсэн бөгөөд шуурхай шийдвэрлэж ажиллалаа. Энэ хугацаанд төвлөрсөн хогийн цэгүүдэд нийт 2075 машинаар 20681.9 тонн хог хаягдал тээвэрлэж, устгав. “Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл” ОНӨААТҮГ нийт 956 золбин нохой булж устгасан бөгөөд нийслэлийн Тээврийн газраас том оврын 5216 автобус, туслах шугамын автобус 415 тус тус гарч ажиллажээ.

Ногоон байгууламжийн хүрээнд Нийслэл хүрээ өргөн чөлөөнд 40 ширхэг голтбор мод, Чингисийн өргөн чөлөөнд 2800 ширхэг, Соёлын төв өргөөнд 4000 ширхэг цэцэг тарьсан байна.

Тасганы овооны голын зурвас, Чингисийн өргөн чөлөө, Их монголын гудамж, Нисэхийн тойргын төгөл,  Үйлдвэрчний Эвлэлийн гудамж, 7-н буудал, Хонхтой цэцэрлэг, нарны замын нийт 24300 ам метр талбайг зүлэгжүүлжээ.

 Улаанбаатар хотын Шуурхай удирдлага, зохицуулалтын төв

Санал болгох мэдээ

УОК-ын Шуурхай штаб Дорнод аймгийн Онцгой комиссын гишүүдтэй цахим хурал хийж, өвөлжилтийн нөхцөл байдалтай танилцлаа

УОК-ын Шуурхай штабаас Дорнод аймгийн Онцгой комиссын гишүүдтэй цахим хурал хийж, өвөлжилтийн нөхцөл байдалтай танилцлаа. …