НИТХ-ын анхдугаар чуулган эхэллээ

1467775864_1

НИТХ-ын сонгуульд үнэмлэхүй ялалт байгуулж нийт 45 суудлаас 34-ийг нь авсан Монгол Ардын нам дотроосоо Нийслэлийн засаг дарга болон НИТХ-ын даргыг сонгохоор болсон. Эдгээр асуудлыг хэлэлцэх НИТХ-ын анхдугаар чуулган багагүй хугацаанд хойшилсны эцэст өнөөдөр эхэлж, үндсэн дөрвөн асуудал хэлэлцэхээр болов.

1.НИТХ-ын Сонгуулийн дүн сонсох, сонгогдсон төлөөлөгдийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрөх

2. НИТХ-ын ын даргыг сонгох

3. НИТХ-ын тэргүүлэгчдийн тоог тогтоох, тэргүүлэгчдийг сонгох

4. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчид нэр дэвшүүлэх тухай

МАН-аас Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн албан тушаалд УИХ-ын гишүүн асан Су.Батболдыг, НИТХ-ын даргад Нийслэлийн МАН-ын дарга Ц.Сандуйг нэр дэвшүүлсэн бөгөөд НИТХ-ын анхдугаар чуулган дээр АН-аас НИТХ-ын даргад нэр дэвшигч Ц.Сандуйгаас “60 тэрбум”-ын гэх хэргийн талаар асуусан юм. Тэгвэл Ц.Сандуй “60 тэрбум”-ын асуудал бол цэвэр гүтгэлэг, эвлүүлэг гээд үүнийг хийсэн эзэд нь удахгүй тодорхой болно биз, тэр үед энэ асуудалд харилья гэсэн юм.

1467775995_13617450_1161698493851290_1214517865_n-1

1467776001_13624825_1161705633850576_1492989332_n

Undesten.mn

Санал болгох мэдээ

Энэтхэг улсын БЛК МАКС эмнэлгийн эмч нар Монголд ирж, нарийн мэргэжлийн зөвлөгөө, үзлэг хийж байна

Хоёр улсын хамтын ажиллагааны хүрээнд Энэтхэгийн эрүүл мэндийн хамгийн том сүлжээ байгууллагын нэг Энэтхэгтээ анхдагч …