Э.Бат-Үүлийн халааг авсан Су.Батболд гэж хэн бэ

1467786649_527-13935738988_500x500

НИТХ-ын долоо дахь удаагийн сонгуулийн анхдугаар чуулган хуралдаж Су.Батболдыг хотын даргаар томиллоо.

НИТХ-аас гаргасан тус шийдвэрийг Монгол Улсын Ерөнхий сайдад өргөн барьж, албан ёсоор түүний бүрэн эрхийг баталгаажуулах юм.

Анхдугаар хуралдаанаар

1. НИТХ-ын Сонгуулийн дүн сонсох, сонгогдсон төлөөлөгчдийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрөх

2. НИТХ-ын даргыг сонгох

3. НИТХ-ын тэргүүлэгчдийн тоог тогтоох, тэргүүлэгчдийг сонгох

4. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчид нэр дэвшүүлэх гэсэн дөрвөн асуудлыг хэлэлцсэн.

 Тэгвэл хотын даргаар сонгогдсон Су.Батболд гэж хэн бэ
С.Батболд 1985 онд Төв аймгийн Зуунмод хотын 10 жилийн 1 дүгээр дунд сургууль, 1990 онд Хөдөө Аж Ахуйн Дээд Сургууль ХАА-н инженер мэргэжлээр, 1995 онд Төрийн захиргаа, удирдлага хөгжлийн институтийг Удирдлагын арга зүйч, зохион байгуулагч менежер мэргэжлээр тус тус төгссөн.
Техникийн ухааны магистр зэрэгтэй.
Тэрбээр 1990-1993 онд Төв аймгийн Хөдөө аж ахуйн нэгдлийн холбооны зөвлөлд инженер, 1993-1995 онд Төв аймгийн Засаг даргын Тамгын газрын Хүнс, хөдөө аж ахуйн хэлтэст ерөнхий инженер, 1995-1997 онд Төв аймгийн Засаг даргын Тамгын газрын Хүнс, хөдөө аж ахуйн хэлтсийн дарга, 1997-1998 онд Төв аймгийн Засаг даргын Тамгын газрын Төрийн захиргаа удирдлагын хэлтсийн орлогч дарга, 1998-2000 онд Төв аймгийн Засаг даргын Тамгын газрын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга, 2000-2002 онд Төв аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн даргаар тус тус ажиллаж байв.
Мөн тэрээр  2002-2004 онд  Монгол Улсын Их Хурлын гишүүн,  2004, 2008 онд Монгол Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдон 8 жил парламентад ажиллахдаа 2004-2005 онд Монгол Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны даргаар, 2005-2006 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд, 2006-2007 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргаар ажилласан байна. 2012 оны УИХ-ын зургаа дахь удаагийн сонгуулиар Улсын Их Хурлын гишүүнээр улиран сонгогдсон. Улмаар 2014 оны 12 дугаар сарын 24-ний өдрөөс 2015 оны 12 дугаар сарын 24 хүртэл УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны даргаар сонгогдон ажилласан.
Ugluu-logo202

Санал болгох мэдээ

УОК-ын Шуурхай штаб Дорнод аймгийн Онцгой комиссын гишүүдтэй цахим хурал хийж, өвөлжилтийн нөхцөл байдалтай танилцлаа

УОК-ын Шуурхай штабаас Дорнод аймгийн Онцгой комиссын гишүүдтэй цахим хурал хийж, өвөлжилтийн нөхцөл байдалтай танилцлаа. …