Их Монгол улс байгуулагдсаны 810, Ардын хувьсгалын 95 жилийн ой, Үндэсний их баяр наадмын үеэр Монгол үндэсний уламжлалт хоолыг гадаадын жуулчид, зочид төлөөлөгчид, наадамчин олонд сурталчлах, хоол хийх урлагийг хөгжүүлэх, наадамчдад амт чанартай хоол хүнсээр үйлчлэх зорилгоор “Монгол хуушуур -2016” фестивалийг зохион байгуулах гэж байна.
Фестивалийг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, дүүргүүдийн Засаг даргын Тамгын газар, Монголын Тогооч нарын холбоо хамтран 2016 оны 07 дугаар сарын 11, 12-ны өдрүүдэд Төв цэнгэлдэх хүрээлэнд зохион байгуулна.
Худалдаа, үйлчилгээ эрхэлж буй аж ахуйн нэгж, иргэдээс Хамгийн өвөрмөц хуушуур, Хамгийн амттай хуушуур, Хамгийн цэмцгэр асар гэсэн 3 номинацид тус бүр 2 нийт 6 байгууллага, иргэнийг шалгаруулж шагнал гардуулах юм.
Наадамчин олны дунд “Хамгийн амттай хуушуур” санал асуулгын хайрцгийг 07 дугаар сарын 11, 12-ны өдрүүдэд Төв цэнгэлдэх хүрээлэнд аялуулж санал авна. Фестивалийн хүрээнд урлагийн тоглолт, наадамчдын дунд “Хэн олон хуушуур идэх вэ”, “Хэн олон хуушуур чимхэж чадах вэ” , “АХА” хөгжөөнт хөтөлбөрүүд зохион байгуулагдана. “Манайд зочлоорой” сэдэвт худалдаа үйлчилгээний асраар үйлчлүүлэх эрхийн бичгийг идэвхитэй оролцсон нийт 20 наадамчдад гардуулна.
Фестивальд амжилттай оролцсон аж ахуйн нэгж, иргэдийг “Их хурд” болон “Нийслэлийн Даншиг наадам”-ын үеэр зохион байгуулах худалдаа үйлчилгээнд оролцох “Эрхийн бичиг”-ээр урамшуулах юм.
“Монгол хуушуур -2016” фестивалийн шалгаруулалт
4.2.1. “Хамгийн өвөрмөц хуушуур” номинаци шалгаруулах шалгуур үзүүлэлтийн жагсаалт
№ | Шалгуур үзүүлэлт | Үнэлгээ |
1 | Хамгийн шинэлэг чимхэлттэй байх | 0-5 |
2 | Хуушуур нь сэдэв агуулгатай, эзэлхүүнээр өөр, бусад хуушуураас урт, өргөний хэмжээгээр том байх | 0-5 |
3 | Амт, биет байдал, өнгө үзэмжтэй, бүрэн болцтой байх | 0-5 |
4 | Шанзны орцонд амин дэм бодисоор баялаг ногоо бусад бүтээгдэхүүн тодорхой хувийг эзэлсэн байх | 0-5 |
4.2.2. “Хамгийн амттай хуушуур” номинаци шалгаруулах шалгуур үзүүлэлтийн жагсаалт
№ | Шалгуур үзүүлэлт | Үнэлгээ |
1 | Амтлах эрхтний үзлэгээр гаж амтгүй, төгс байх | 0-5 |
2 | Өнгө, амт, биет байдал зэрэгт өөрчлөлт оруулалгүй тохирсон горимоор боловсруулсан байх. | 0-5 |
3 | Шанзыг технологийн дагуу бэлтгэсэн байх /шанзанд төрөл бүрийн бүтээгдэхүүн оруулж амин дэм, эрдэс бодисоор баялаг болгосон байх/ | 0-5 |
4 | Хамгийн өнгө үзэмж, хэлбэр сайтай байх | 0-5 |
5 | Наадамчин олны саналыг хамгийн ихээр авсан байх | 0-5 |
4.2.3. “Хамгийн цэмцгэр асар” номинаци шалгаруулах шалгуур үзүүлэлтийн жагсаалт
№ | Шалгуур үзүүлэлт | Үнэлгээ |
1 | Асрын гадна өнгө үзэмж нь монгол үндэсний онцлог хэв шинжийг харуулсан байгууллагын логотой байх | 0-5 |
2 | Ажиллагсад нь ажлын хувцсыг бүрэн өмссөн байх, тогооч зөөгчийн хувцаслалт | 0-5 |
3 | Ширээ засалт үйлчилгээний бэлэн байдлыг хангасан байх | 0-5 |
4 | Хоол хүнсний зүйлтэй хүрэлцэж буй гадаргуу, ажлын талбай зэргийг ариун цэвэр, эрүүл ахуйн шаардлагад нийцүүлэн тогтмол өнгө үзэмжтэй, цэвэрхэн байлгах | 0-5 |
5 | Зориулалтын хуурай болон нойтон салфетка, гар ариутгах ариутгалын бодис зэргийг хүрэлцэхүйц хэмжээгээр бэлтгэж нөөцөлсөн байх | 0-5 |
6 | Асар доторх болон ойр орчмын хог хаягдлыг байнга цэвэрлэж, хогийн сав байрлуулсан байх | 0-5 |
Үнэлгээг өгөхдөө шалгуур үзүүлэлтийн 100%-ийн гүйцэтгэлд 5.0 оноо, 90% хувийн гүйцэтгэлд 4.5 оноо, 80%-ийн гүйцэтгэлд 4.0 оноо, 70%-ийн гүйцэтгэлд 3.5 оноо, 60%-ийн гүйцэтгэлд 3.0 оноо, 50%-ийн гүйцэтгэлд 2.5 оноо, 30-40%-ийн гүйцэтгэлд 2.0 оноогоор тус тус үнэлнэ.
Тав. Фестиваль зохион байгуулах чиглэл:
5.1 Фестивалийг батлагдсан хөтөлбөрийн дагуу зохион байгуулна. /хавсралт-1, 2/
5.2. Фестивальд оролцох хоол үйлдвэрлэл үйлчилгээний газрууд монгол үндэсний онцлог, хэв шинжийг агуулсан хувцас, чимэглэлтэй, танилцуулгыг /шторк/ бэлтгэж ирнэ.
5.3. Дүүрэг бүр наадамчин олонд зориулж мэндчилгээ бэлтгэж ирнэ. /дүүрэг бүр 3 мэндчилгээ бэлтгэсэн байна/
5.4. Наадмын талбайд хуушуурын үйлчилгээ явуулж буй газруудын танилцуулгыг /шторк/ дүүргүүдийн Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтсүүд 2016.07.11-ний өдрийн 09 цагт тоног төхөөрөмж хариуцсан ажилтанд хүлээлгэж өгнө.
5.5. “Манайд зочлоорой” сэдэвт худалдаа үйлчилгээний асраар үйлчлүүлэх эрхийн бичгийг наадамчдад гардуулна. /Дүүрэг бүр-5 эрхийн бичгийг идэвхтэй оролцсон наадамчдад гардуулах бөгөөд асрын дугаарыг тодорхой бичиж хэлтсийн дарга баталгаажуулна./ Нийт 20 наадамчинд эрхийн бичиг олгоно.
5.6. Наадамчин олны дунд “Хамгийн амттай хуушуур” санал асуулгын хайрцгийг 07 дугаар сарын 11, 12-ны өдрүүдэд Төв цэнгэлдэх хүрээлэнд аялуулж санал авна.
5.7. Ажлын хэсэг “Хамгийн амттай хуушуур”, “Хамгийн өвөрмөц хуушуур” “Хамгийн цэмцгэр асар” номинацийг шалгаруулна.
5.8 Фестивальд амжилттай оролцсон аж ахуйн нэгж, иргэдийг “Их хурд” болон “Нийслэлийн Даншиг наадам”-ын үеэр зохион байгуулах худалдаа үйлчилгээнд оролцох “Эрхийн бичиг”-ээр урамшуулна.
Зургаа. Шалгаруулалт явуулах, дүгнэх, шагнал гардуулах үйл ажиллагаа
6.1. “Хамгийн амттай хуушуур”, “Хамгийн өвөрмөц хуушуур”, “Хамгийн цэмцгэр асар” номинацийг шалгаруулахдаа ажлын хэсгийн /шүүгчдийн/ үнэлгээ болон наадамчин олноос авсан санал асуулгын дүнг үндэслэнэ. Номинаци тус бүрээс 2 аж ахуйн нэгж, иргэн буюу нийт 6 аж ахуйн нэгж, иргэнийг өргөмжлөл, 1.0 сая төгрөгөөр шагнана.
6.2. Шалгарсан аж ахуйн нэгж, иргэдэд шагналыг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч, дүүргүүдийн Засаг дарга нар тусгайлан бэлтгэсэн талбайд 2016 оны 07 дугаар сарын 12-ны өдрийн 14.00 цагт тус тус гардуулна.
6.3. Фестивалийн хүрээнд батлагдсан хөтөлбөрийн дагуу урлагийн тоглолт, үзэгчдийн дундах тэмцээн, хөгжөөнт хөтөлбөрүүд зохион байгуулагдана.
ХҮНС, ХУДАЛДАА ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХЭЛТЭС
ТӨВ ЦЭНГЭЛДЭХ ХҮРЭЭЛЭНД ЗОХИОН БАЙГУУЛАХ
“МОНГОЛ ХУУШУУР-2016”ФЕСТИВАЛИЙН ХӨТӨЛБӨР
2016.07.11-ний өдрийн үйл ажиллагаа:
12:30 – 12:40 Нээлт /Хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга фестивалийг нээж үг хэлнэ/
10:00-20:00 Наадмын талбай дээрх худалдаа үйлчилгээний газруудтай танилцаж шалгаруулалт хийнэ. /Шүүгчид/
10:00-20:00 Наадамчин олны дунд “Хамгийн амттай хуушуур” санал асуулгын хайрцаг аялуулж санал авна.
12:40 –13:00 Наадамчин олондоо “Сайхан наадаарай” хэмээн хамтлаг дуучид ая дуугаа өргөнө. /Хамтлаг д
12:30-12:50 Хоолны газруудын үйл ажиллагаатай танилцан амталгаа хийнэ. /Монгол Улсын Ерөнхийлөгч болон Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч /
13:00-13:40 Наадамчин олондоо амтат хуушуураар үйлчилж байгаа үйлчилгээний газруудын танилцуулга, мэндчилгээ /Сүхбаатар, Баянзүрх дүүргийн мэндчилгээ/
13:40-14:10 Наадамчдын дундах “Хэн олон хуушуур идэх вэ” хөгжөөнт тэмцээн зохион байгуулна.
14:10-14:30 Наадамчдын дунд “АХА” танин мэдэхүйн хөгжөөнт тэмцээн зохион байгуулж шалгарсан наадамчдад “Манайд зочлоорой” урилга гардуулж асраар үйлчлүүлэх эрхийн бичиг гардуулна.
14:30-14:50 Хамтлаг дуучдын тоглолт
14:50-15:10 Наадмын талбай дээрх хуушуурын үйлчилгээний газруудын танилцуулга, мэндчилгээ явагдана. /Сонгинохайрхан, Баянгол дүүргийн мэндчилгээ/
15:10 – 16:30 Наадамчдын дунд “Хэн олон хуушуур чимхэж чадах вэ” тэмцээн зохион байгуулна
16:30-17:30 Хамтлаг дуучид ая дуугаа өргөнө.
17:30-18:30 Чөлөөт үзүүлбэрүүд
ТӨВ ЦЭНГЭЛДЭХ ХҮРЭЭЛЭНД ЗОХИОН БАЙГУУЛАХ
“МОНГОЛ ХУУШУУР-2016” ФЕСТИВАЛИЙН ХӨТӨЛБӨР
2016.07.12-ний өдрийн үйл ажиллагаа:
09:00-11:00 Наадмын талбай дээрх хуушуурын үйлчилгээний газруудтай танилцаж шалгаруулалт хийнэ. /Шүүгчид/
09:10-11:00 Наадамчин олны дунд “Хамгийн амттай хуушуур” санал асуулгын хайрцаг аялуулж санал авна.
10:10 – 10:50 “Хэн хуушуурын гурилыг хурдан элдэх вэ” тэмцээн зохион байгуулна.
10:50 -11:30 Наадамчдын дунд “Хэн олон хуушуур чимхэж чадах вэ” тэмцээн зохион байгуулна.
11:30-11:50 Наадамчин олондоо хамтлаг дуучид ая дууны мэндчилгээ өргөнө.
11:50–12:40 Наадамчдын дунд “АХА” танин мэдэхүйн хөгжөөнт тэмцээн зохион байгуулж шалгарсан наадамчдад “Манайд зочлоорой” урилга гардуулж асраар үйлчлүүлэх эрхийн бичиг гардуулна.
12:40-13:00 Наадамчдын дунд “Би хуушуурыг хамгийн хурдан чимхэж чадна” тэмцээн зохион байгуулна.
13:00-14:00 Наадамчин олондоо хамтлаг дуучид ая дууны мэндчилгээ өргөнө.
14:00-15:00 Шагнал гардуулах үйл ажиллагаа /Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч, дүүргүүдийн Засаг дарга нар/
ХҮНС, ХУДАЛДАА ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХЭЛТЭС