Амнаас яагаад эвгүй үнэр гардаг вэ?

944612_591190630932954_122363287_nАмнаас эвгүй үнэр гарах гол шалтгаан нь хэлний гадаргуу дээр нэгэн төрлийн Solobacterium moorei гэдэг бактер байдаг ба энэ хүү бактер нь хэлэн дээр тогтсон өнгөрийг задласанаар өмхий үнэртэй нэгдэл, тосоллог хүчил ялгаруулж амнаас эвгүй үнэр гардаг байна. Амнаас эвгүй үнэр гарах хэд хэдэн шалтгаан байдгаас 80-90 % нь Solobacterium moorei үлдсэн хэдэн хувь нь ходоод, уушги , хамрын хөндийн эмгэгүүдтэй холбоотой байдаг ажээ.

Амнаас эвгүй үнэр гарахаас сэргийлэхийн тулд шүдээ угаасны дараа хэлний гадаргуу дээрх өнгөрийг хэлний өнгөр цэвэрлэгч юмуу шүднийхээ сойзоор хөнгөхөн хусаж цэвэрлэх хэрэгтэй. Ингээд ч амны эвгүй  үнэр арилахгүй байгаа бол та дотрын эмчид хандах нь зүйтэй.

Ugluu logo

Санал болгох мэдээ

Эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах мэргэжлийн салбар зөвлөл хуралдлаа

Эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах мэргэжлийн салбар зөвлөл 2026 оны анхны хуралдаанаа хийлээ. Хурлаар  салбар …