Батлан хамгаалах яам Турк улсын буцалтгүй тусламжийг хүлээн авлаа

13606606_1698662000395545_5508492818883772952_n

Сүүлийн жилүүдэд Монгол Улс, БНТУ-ын Засгийн газар, Батлан хамгаалах яамд хооронд цэргийн зориулалттай бүтээгдэхүүн үйлдвэрлэгчтэй гэрээ, хэлэлцээр байгуулах, Туркийн цэргийн сургуулиудад цэргийн алба хаагчдыг сургаж бэлтгэх чиглэлд идэвхтэй хамтран ажиллаж байгаа бөгөөд байгуулагдсан гэрээ, хэлэлцээрүүд амжилттай хэрэгжиж байна.
Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон 2015 онд БНТУ-д айлчлахдаа Монгол Улс, БНТУ-ын Засгийн газар хоорондын цэргийн хамтын ажиллагааны хэлэлцээр, сургалт зохион байгуулах хэлэлцээрийг байгуулсан билээ.

13592292_1698662203728858_8642992540390343998_n

Мөн 2015 онд хоёр улсын Батлан хамгаалах яамд хоорондын долдугаар зөвлөлдөх уулзалт амжилттай зохион байгуулагдсан, БНТУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яаманд Батлан хамгаалах атташегийн алба нээгдсэн гээд хамтын ажиллагаа жилээс жилд улам бэхжин хөгжиж байгааг онцлон тэмдэглэмээр байна. Батлан хамгаалахын атташегийн алба шинээр байгуулагдсан нь Батлан хамгаалах гадаад хамтын ажиллагаанд чухал ач холбогдолтой онцлох үйл явдал болсон юм.

13619821_1698662317062180_7255963739432197168_n
Монгол Улс, Бүгд Найрамдах Турк Улсын Зэвсэгт хүчний Тусгай хүчний бүлгүүдийн хамтарсан “Нүүдэлчин дайчид” хээрийн сургууль жил бүр амжилттай зохион байгуулагдаж байгааг онцлох ёстой.
2015-2016 онд Монгол Улсын Засгийн газар, БНТУ-ын Засгийн газар хооронд байгуулсан “Цэргийн салбарын Санхүүгийн хамтын ажиллагааны хэлэлцээр”-ийн дагуу 1.0 сая ам.доллар буюу 3,000,000 турк лирийн тусламжийн санхүүжилт батлагдсаны 819,500 ам.долларын буцалтгүй тусламжийг хүлээн аваад байна. Үүнд:
1. Үүргэвчийн нисгэгчгүй нисэх аппарат
2. Дизель цахилгаан үүсгүүр, генератор
3. Ус борооноос хамгаалагдсан зөөврийн ЛЕД дэлгэц, тайз дагалдах хэрэгсэлийн хамт
4. Цэргийн хүн нэг бүрийн хамгаалах хэрэгсэлийг зэрэг болно.
Буцалтгүй тусламж нь мөнгөн хэлбэрээр бус бараа бүтээгдэхүүнээр олгохоор заасан байдаг юм.

13590273_1698662047062207_2912384950283083945_n

13626627_1698662130395532_389238860776188473_n

 

 

Батлан хамгаалах яам

Санал болгох мэдээ

УОК-ын Шуурхай штаб Дорнод аймгийн Онцгой комиссын гишүүдтэй цахим хурал хийж, өвөлжилтийн нөхцөл байдалтай танилцлаа

УОК-ын Шуурхай штабаас Дорнод аймгийн Онцгой комиссын гишүүдтэй цахим хурал хийж, өвөлжилтийн нөхцөл байдалтай танилцлаа. …