Улаанбаатарт 30 хэм дулаан байна

6dbf814e77a318ea955dba2f9f476f75

Өнөө маргаашдаа Хангай, Хөвсгөлийн уулсаар, баяр наадмын өдрүүдээр ихэнх нутгаар бороо орж сэрүүснэ. 9, 10-нд говь, талын нутгаар аагим халуун байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Шөнөдөө бороо орохгүй. Өдөртөө түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Салхи өмнөөс секундэд 6-11 метр, өдөртөө зарим үед секундэд 14-16 метр хүрч ширүүснэ.  Шөнөдөө 18-20 градус, өдөртөө 29-31 градус дулаан байна.

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Ихэнх нутгаар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Сэрүүсч Алтай, Хангайн уулархаг нутгаар  шөнөдөө 7-12 градус, өдөртөө 13-18 градус,  Их нууруудын хотгор болон Алтайн өвөр говиор шөнөдөө 15-20 градус,  өдөртөө 26-31 градус, бусад нутгаар  шөнөдөө 10-15 градус, өдөртөө 19-24 градус дулаан байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө нутгийн баруун хэсгээр, өдөртөө ихэнх нутгаар  бороо орно. Дуу цахилгаантай. Салхи  баруун өмнөөс  хойш эргэж секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар шөнөдөө 8-13 градус, өдөртөө сэрүүсч 13-18 градус,  Сэлэнгэ, Туул, Тэрэлж голын саваар  шөнөдөө 15-20 градус, өдөртөө 26-31 градус, бусад нутгаар шөнөдөө 11-16 градус, өдөртөө 20-25 градус дулаан байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун  өмнөөс секундэд 7-12 метр. Шөнөдөө 18-23 градус, өдөртөө 35-40 градус дулаан байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө бороо орохгүй. Өдөртөө түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Салхи өмнөөс секундэд 6-11 метр. Шөнөдөө 17-19 градус, өдөртөө 33-35 градус дулаан байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө бороо орохгүй. Өдөртөө нутгийн баруун хэсгээр түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Салхи өмнөөс секундэд 5-10 метр, өдөртөө зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө бүх нутгаар 20-25 градус, өдөртөө Дорноговийн нутгаар 33-38 градус, бусад нутгаар 30-35 градус дулаан байна.

Ugluu-logo202

Санал болгох мэдээ

Энэтхэг улсын БЛК МАКС эмнэлгийн эмч нар Монголд ирж, нарийн мэргэжлийн зөвлөгөө, үзлэг хийж байна

Хоёр улсын хамтын ажиллагааны хүрээнд Энэтхэгийн эрүүл мэндийн хамгийн том сүлжээ байгууллагын нэг Энэтхэгтээ анхдагч …