Наадмын талбайд өнөөдөр “Монгол хуушуур 2016” фестиваль зохион байгуулна.Монгол үндэсний уламжлалт хоолыг гадаадын жуулчид, зочид төлөөлөгчид, наадамчин олонд сурталчлах, хоол хийх урлагийг хөгжүүлэх, наадамчдад амт чанартай хоол хүнсээр үйлчлэх зорилтыг тавиад буй “Монгол хуушуур -2016” фестивалийг Төв цэнгэлдэх хүрээлэнд наадмын хоёр өдөр зохион байгуулах юм.
Фестивалийг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, дүүргүүдийн Засаг даргын Тамгын газар, Монголын Тогооч нарын холбоо хамтран зохион байгуулахаар болсон байна.
Фестивалийн үеэр худалдаа, үйлчилгээ эрхэлж буй аж ахуйн нэгж, иргэдээс хамгийн өвөрмөц хуушуур, хамгийн амттай хуушуур, хамгийн цэмцгэр асар гэсэн гурван номинацад тус бүр хоёр байгууллага, иргэнийг шалгаруулж шагнал гардуулах аж.
эх сурвалж: eagle.mn