Долдугаар сарын 11-нд 09.30-11.00 цагт есөн хөлт цагаан тугийг Төрийн ордноос Төв цэнгэлдэх рүү залах ёслолын арга хэмжээний үеэр Замын цагдаагийн газрын уулзвараас “Ноme плаза” хүртэлх замыг нэг чигийн хөдөлгөөнд оруулна гэж Замын цагдаагийн газраас мэдэгдлээ.
Мөн энэ сарын 12-ны өдрийн 21.50 минутанд Есөн хөлт их цагаан тугийг Төв цэнгэлдэхээс Төрийн ордон руу буцаан залах ёслолын арга хэмжээний үеэр Төрийн ордоны зүүн зам, Олимпийн гудамж, Махатма Гандийн гудамж зэрэг замуудын хөдөлгөөнийг түр хугацаагаар хязгаарлах юм байна.
Харин энэ сарын 12-нд 07.00-09.00 цагт “Соёолон” насны хурдан морины уралдааны үеэр Архангай руу салдаг уулзвараас Хүй долоо худаг хүртэлх замыг зүүнээс баруун тийш, баруунаас зүүн чиглэлд нэг чигийн урсгалд оруулна гэв. Мөн морь уралдаж дууссаны дараа Улаанбаатар хотоос Архангай руу салдаг уулзвар хүртэлх замыг нэг чигийн хөдөлгөөнд оруулах аж.