Үндэсний их баяр наадмаар иргэдийн тайван байдал, олон нийтийн хэв журмыг сахин хамгаалахаар цагдаагийн байгууллагын 6000 албан хаагч, нэмэлтээр оюутан цагдаа, олон нийтийн цагдаа, Хууль сахиулах их сургууль, Цагдаагийн ерөнхий газрын Лицензийн төвийн алба хаагчид өндөржүүлсэн бэлэн байдалд үүрэг гүйцэтгэнэ.
Мөн 5000 орчим замын цагдаагийн алба хаагч өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллах юм. Тэдний 570 орон нутгаас, сайн дурын 150 сонсогч нэмэлт хүчээр ажиллана.