Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд нийслэлийн Засаг даргын Тамгын газар, нийслэлийн Аялал жуулчлалын газар хамтран 10 дахь жилдээ “Дээлтэй Монгол наадам”-ыгЧингисийн талбайд амжилттай зохион байгууллаа. Нийслэлийн дүүргүүдийн үндэсний хувцастай парадын шилдэгээр Сонгинохайрхан дүүрэг шалгарч 5 сая төгрөг, Шилдэг Монгол дээлтэй хосоор иргэн А.Хишигбаярын гэр бүл шалгарч, 500 мянган төгрөг, МАЖХ-ноос Япон улсад аялах 50 хувийн хөнгөлөлийн эрхийн бичиг, Монгол үндэсний хувцастай гадаадын шилдэг оролцогчоор Сингапур улсын иргэн шалгарч 100 мянган төгрөг, “Актив эдвенчур” компанийн жуулчны баазад амрах эрхийн бичгээр шагнууллаа.
Энэ жилийн “Дээлтэй Монгол наадам”-ын ерөнхий найруулагчаар нийслэлийн Улаанбаатар чуулгын дарга Р.Мөнхсайхан ажилласан бөгөөд дотоодын загварын шинэ брэндүүд, өдөр тутам өмсөж болох үндэсний хэв маягтай залууст зориулсан коллекцуудын нэгдсэн загварын шоуг оруулснаараа онцлог байлаа гэж Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
Түлхүүр үгнийгэм
Санал болгох мэдээ
Зүүн дөрвөн замаас Нарантуул захын уулзвар хүртэлх авто замыг хааж, хэсэгчилсэн засвар, шинэчлэлт хийнэ
Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, Намьянжугийн гудамжны авто замын хэсэгчилсэн засвар, шинэчлэлтийн ажлын нэгдүгээр хэсэг …