“Учиртай гурван толгой” дуурийг задгай талбайд хоёр дахь жилдээ толилууллаа

p1anaptvu5o5q1dmia9oujegbo1

“Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Нийслэлийн Соёл урлагийн газар, Улсын Дуурь бүжгийн эрдмийн театр хамтран  Монголын анхны сонгодог бүтээл “Учиртай гурван толгой” дуурийг Их эзэн Чингис хааны нэрэмжит талбайд 2 дахь жилдээ толилуулж, үзэгч олноо баясгав.

p1anaptvu51j0s17sn1gj81qis147ef

p1anaptvu51g5g157a1tbl1ehohaph

Энэхүү тоглолтын гол дүр  Юндэнд  УДБЭТ-ын гоцлол дуучин МУСТА Э.Бумхүү,   Нансалмаад  УДБЭТ-ын  гоцлол дуучин МУСТА Б.Энхнаран,   Хоролмаад УДБЭТ-ын  гоцлол дуучин  МУГЖ Ө.Уянга, Балганд УДБЭТ-ын гоцлол дуучин С.Бат-Эрдэнэ нар тоглолоо. “Учиртай гурван толгой” дуурийн гол дүрийн сонгон шалгаруулалтад нийт 15 уран бүтээлч өрсөлдсөнөөс дээрх  уран бүтээлчид шалгарсан юм гэж Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Санал болгох мэдээ

Энэтхэг улсын БЛК МАКС эмнэлгийн эмч нар Монголд ирж, нарийн мэргэжлийн зөвлөгөө, үзлэг хийж байна

Хоёр улсын хамтын ажиллагааны хүрээнд Энэтхэгийн эрүүл мэндийн хамгийн том сүлжээ байгууллагын нэг Энэтхэгтээ анхдагч …