Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат түрүү соёолонгийн галаар зочиллоо

34423941650241cf831504d962a832e3

Тулгар төрийн 2225, Их Монгол Улсын 810, Ардын хувьсгалын 95 жилийн ой, Үндэсний их баяр наадмын соёолон насны хурдан морины уралдааныг Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Улсын Их Хурлын дарга М.Энхболд, Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат болон Улсын Их Хурал, Засгийн газрын гишүүд үзэж сонирхлоо.

Соёолонгийн уралдааны түрүү магнайд Хөдөлмөрийн баатар, мэргэжлийн сүмо бөхийн их аварга Д.Дагвадоржийн буурал соёолон хурдаллаа. Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат түрүү соёолонгийн “Унаган хурд” галаар зочилж, түрүү магнайд хурдалсан хүлгийн уяач, унаач хүүхдэд баяр хүргэв.

f85939fb17badc4eb3c299f9d8a962e8

Энэ жилийн наадам нар хур тэгширсэн сайхан наадам болж байна. Иргэдийн маань санаа  сэтгэл ч өөдрөг байна. Тэгш ойн жилийнхээ соёолон насанд хүлэг нь түрүүлсэн Асашёорюү Д.Дагвардорж аваргынхаа галаар зочиллоо. Соёолонгийн тоосонд дарагдаж тэр жилийнхээ хийморийг сэргээнэ гэж монголчууд билэгшээдэг. Энэ насны морины түрүүг авна гэдэг бол үнэхээр хийморьтой байгааг илтгэж байна. Д.Дагвадорж аваргадаа болон түүний галынханд сайн сайхан бүхнийг хүсье гэж Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат хэллээ

328495aef28887ca2f33c105dad3e368

8ca00f31ecc1bb350fddcc90c26915a5

5718414046e238d7f6fc9b94465118c2

968d24a72a505c832522c0c4abe516c8

Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах алба

Санал болгох мэдээ

Зүүн дөрвөн замаас Нарантуул захын уулзвар хүртэлх авто замыг хааж, хэсэгчилсэн засвар, шинэчлэлт хийнэ

Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, Намьянжугийн гудамжны авто замын хэсэгчилсэн засвар, шинэчлэлтийн ажлын нэгдүгээр хэсэг …