Сайд С.Ламбаа БНСУ-ын экспорт- импорт банкны ерөнхийлөгч Ли Док-хүүнийг УХТЭ-т хүлээн авч уулзлаа

cb1bff620fc08664de463a74578baedd

“Үндэсний оношилгоо, эмчилгээний төв байгуулах” төслийн хүрээнд өнөөдөр Монгол Улсын Эрүүл мэнд, спортын сайд С.Ламбаа Бүгд Найрамдах Солонгос Улсын Экспорт – Импорт банкны ерөнхийлөгч ЛИ Док-Хүүнийг УХТЭ-т хүлээн авч уулзлаа.

Уулзалтад монгол талаас ЭМСЯ-ны СБТГ дарга С.Энхболд, ГХААлбаны дарга Б.Янжмаа, СЭЗХэлтэсийн дарга Т.Баярсайхан, Сангийн Яамны ХСӨУГазрын Өрийн удирдлагын хэлтсийн дарга Н.Нарангэрэл, Өрийн удирдлагын хэлтсийн мэргэжилтэн Ё.Амарбат, Улсын Хоёрдугаар Төв эмнэлгийн захирал Г.Баясгалан, “Үндэсний оношилгоо, эмчилгээний төв байгуулах” төсөл хэрэгжүүлэх нэгж Солонгос талаас Экспорт – Импорт банкны ерөнхийлөгчийн нарийн бичгийн дарга Ха Жон Хюн, БНСУ-ын ЭЗХХАСангийн үйл ажиллагааны хэлтсийн ерөнхий захирал Ким Тай Суу, ЭЗХХАСангийн захирал Пак Сон Юн, ЭЗХХАСангийн Өрийн удирдлагын хэлтсийн ахлах Сон Жэй Оок, Өрийн удирдлагын хэлтсийн зээлийн мэргэжилтэн Жюун Сэ Ми “ҮОЭТ”-ийн гүйцэтгэгч Самсунг С&Т консорциум, зөвлөх Жанглим консорциумын төлөөлөл оролцлоо.

index(1)

Уулзалтыг Улсын Хоёрдугаар Төв эмнэлгийн дарга Г.Баясгалан удирдан явууллаа.Энэхүү уулзалтаар “Үндэсний оношилгоо, эмчилгээний төв”-ийн үйл ажиллагааны явц болон одоо хийгдэж буй ажлуудыг төслийн зохицуулагч танилцуулсан бөгөөд Эрүүл мэнд, спортын сайд С.Ламбаа, Экспорт – Импорт банкны ерөнхийлөгч Ли Док-Хүүн нар Монгол Солонгос 2 улсын Эрүүл мэндийн салбарын хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.Экспорт – Импорт банкны ерөнхийлөгч Ли Док-Хүүн Улсын төв хоёрдугаарэмнэлгийн зарим тасгийн үйл ажиллагаатай мөн танилцлаа.

№1(1)

Санал болгох мэдээ

“Улаанбаатар хотын түүх, соёлын асуудал шийдэл” сэдэвт эрдэм шинжилгээний хурал болж байна

НЗДТГ болон ШУТИС хамтран “Улаанбаатар хотын түүх, соёлын асуудал шийдэл” сэдэвт эрдэм шинжилгээний хурлыг зохион …