ХХЕГ-ын удирдлагууд улсын баяр наадамд шинээр цол хүртсэн тамирчиддаа хүндэтгэл үзүүллээ

13735225_1054688904600462_1430248593_n

Тулгар төрийн 2225, Их Монгол Улс байгуулагдсаны 810, Ардын хувьсгалын 95 жилийн үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаанд амжилттай барилдан улсын заан, харцага, начин цол хүртсэн хилчин тамирчиддаа ХХЕГ-ын удирдлагууд хамгийн түрүүнд буюу долдугаар сарын 14-ний өдөр хүндэтгэл үзүүллээ.

13734742_1054688907933795_829942461_n

Хүчит 1024 бөх барилдсанаас Хилийн 0101 дүгээр ангийн тамирчин Б.Пүрэвсайхан, долоо давж улсын заан цол, Хилийн 0277 дугаар ангийн тамирчин Д.Бат-Эрдэнэ зургаа давж улсын харцага цол, Хилийн 0165 дугаар ангийн тамирчин Б.Баатарцол, Хилийн 0257 дугаар ангийн тамирчин Б.Ганхуяг, Хилийн 0253 дугаар анги “Хилчин” спорт хорооны тал хээрийн бүс хариуцсан дасгалжуулагч, зааварлагч хошууч Л.Батзориг, мөн ангийн тамирчин Ч.Батчулуун нар улсын начин цол хүртсэн юм. Мөн үндэсний сурын харваанд “Хилчин” спорт хорооны тамирчин зааварлагч, дэслэгч Б.Ёндон дэд байр эзэлж хилчин дайчид хиймортой сайхан наадлаа. Наадмын өмнө “Хилчин” бөхийн гал уламжлал ёсоороо Бугын сангийн аж ахуй дахь “Хилчин” цогцолборт бэлтгэлээ базаасан байна.

13706201_1054688914600461_241255911_n

13705243_1054688911267128_184978410_n

Санал болгох мэдээ

УОК-ын Шуурхай штаб Дорнод аймгийн Онцгой комиссын гишүүдтэй цахим хурал хийж, өвөлжилтийн нөхцөл байдалтай танилцлаа

УОК-ын Шуурхай штабаас Дорнод аймгийн Онцгой комиссын гишүүдтэй цахим хурал хийж, өвөлжилтийн нөхцөл байдалтай танилцлаа. …