Ардчилсан намын VI их хурлыг 12-р сарын 6-нд болгохоор тогтжээ

13770382_1063262110429479_8220928699473920545_n

Ардчилсан намын Үндэсний зөвлөлдөх хорооны 48-р хурал хуралдаж завсарлалаа. Хуралдаанаар дараахь асуудлыг хэлэлцэхээр тогтсон юм.

13775441_1063262263762797_2862257127090783135_n

Үүнд:

  1. “Нээлттэй Ардчилсан нам Шинэчлэлийн хөдөлгөөн”-ийн илтгэлийг сонсох
  2. АН-ын VI их хурлын товыг зарлах
  3. АН-ын VI их хурлын бэлтгэл ажлыг хангах ажлын хэсгүүдийг байгуулах тухай
  4. АН-ын Үндсэн дүрмийн шинэчилсэн найруулгын төслийг бэлтгэх ажлын хэсгийг байгуулах тухай
  5. 2016 оны УИХ-ын сонгуульд оролцсон тухай мэдээлэл
  6. Ардчилсан намын 2016 оны УИХ болон Аймаг, Нийслэлийн ИТХ-ын сонгуулийн үйл ажиллагаанд үнэлэлт дүгнэлт хийх, судалгаа гаргах ажлын хэсэг байгуулах тухай
  7. АН-ын Үндсэн дүрмийн 3.6.1.4-т заасан асуудлаар хэлэлцэн гаргасан ХЕХ-ны 2016.05.25-ны өдрийн тогтоолыг хэлэлцэх
  8. АН-ын даргын сонгууль явуулах тухай асуудлуудыг хэлэлцэхээр баталсан юм.

13606874_1063262460429444_8762384405496844338_n

Үүнээс  “Нээлттэй Ардчилсан нам Шинэчлэлийн хөдөлгөөн”-ийн илтгэлийг сонссон бол, АН-ын VI их хурлыг 2016 оны арванхоёрдугаар сарын 6-нд хуралдуулах нь зүйтэй гэж ҮЗХ-ны гишүүдийн дийлэнх олонх нь дэмжлээ.

АН-ын их хурлаар Үндсэн дүрмээ шинэчилж, намын даргаа сонгох юм. Мөн үзэл баримтлалаа тодруулж, гишүүдээрээ асуудлаа шийдүүлдэг, нээлттэй нам болохоор дүрмээ өөрчилөхөөр тогтлоо.

Ugluu-logo-7

 

Санал болгох мэдээ

Агаарын бохирдол, утааны асуудлаар ерөнхий хяналтын сонсголын хүрээнд гурван дэд хэлэлцүүлэг зохион байгуулна

Монгол Улсын Их Хурлын гишүүн Ж.Чинбүрэн, Б.Баярбаатар, М.Ганхүлэг, Б.Уянга нар Агаарын бохирдол, утааны асуудлаар ерөнхий …