Нийслэлчүүдийн ая тухтай орчинд наадамлах нөхцлийг хангаж ажиллалаа

IMG_2670-1024x630

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл ОНӨААТҮГ, Баянзүрх, Баянгол, Чингэлтэй, Хан-Уул, Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газар хамтран Төв цэнгэлдэх хүрээлэнгийн тохижилт, талбайн цэвэрлэгээний ажлыг баяр наадмын өмнөх болон тэмдэглэн өнгөрүүлэх өдрүүдийн хугацаанд амжилттай сайн зохион байгууллаа.

Үндэсний Их баяр наадмыг зохион байгуулах хорооны Тохижилт, засвар, худалдаа үйлчилгээний салбар хорооны даргын баталсан Төв цэнгэлдэх хүрээлэнгийн гадна, дотор талбайн цэвэрлэгээний зураглал, төсвийн хуваарилалтын дагуу 6-р сарын 25-ны өдрөөс эхлэн НҮУБН ОНӨААТҮГ, БЗД, БГД, ЧД, СБД, ХУД-ийн Тохижилт үйлчилгээний байгууллагуудад Төв цэнгэлдэх хүрээлэнгийн гадна, дотор талбай болон наадамчдад зориулсан авто машины зогсоолууд болон Их эзэн Чингис хааны нэрэмжит талбай, нийт 172.2 мянган м2 талбайг хариуцуулж цэвэрлүүлсэн.

1-546x300

Мөн нийтийн үйлчилгээний байгууллагууд ногоон байгууламжийн арчилгаа, усалгаа болон зэрлэг ургамлыг устгах ажлуудыг хийв.

Хог цэвэрлэгээ, тохижилтын ажилд Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Тохижилт, хог хаягдлын удирдлагын хэлтсээс дүүргүүдийг нэгдсэн удирдлагаар ханган хяналт тавьж ажилласан.

Нийт 215 зам талбайн үйлчлэгч, 69 жолооч, инженер техникийн ажилчид 309.7 тн хогийг цэвэрлэсэн.  Төв цэнгэлдэх хүрээлэнгийн гадна талбайд НҮУБН ОНӨААТҮГ-аас 32 ширхэг био ОО, 200 ширхэг хогийн сав, дотор талбайд 40 ширхэг тэргэнцэр, аж ахуйн нэгж байгууллагуудын хог хаягдлыг 4-н байршилд хүлээн авч ачсан.

Төв цэнгэлдэх хүрээлэнд НҮУБН болон дүүргүүдийн хог тээврийн 16, зам цэвэрлэгээний тусгай зориулалтын  2 машин, усны 3, бохир соруулах 1, нийт 22 машин ажилласан.

3-546x300

Зам цэвэрлэгээний тусгай зориулалтын автомашинаар 7-р сарын 9-12-ны хугацаанд өдөрт 2-3 удаа цэнгэлдэх хүрээлэнгийн гадна талбайн автозам болон цэнгэлдэхийн дотор талын гүйлтийн замын тоосыг соруулж угааснаар цэнгэлдэх орчмын агаарын чийгшилтийг нэмэгдүүлж нийслэлчүүдийн ая тухтай орчинд наадамлах нөхцлийг хангаж ажиллалаа.

Төв цэнгэлдэх хүрээлэнд нийтийн бие засах газрууд хэвийн ажилласан бөгөөд бохир соруулах ажлыг тогтмол хийж гүйцэтгэлээ.              Төв цэнгэлдэх хүрээлэнгийн гадна талбайд 200ш хогийн савыг дүүргүүдэд хүлээлгэн өгч  байршуулсан ба дотор талбайд 40ш тэргэнцэр байрлуулах ажлыг зохион байгуулав

Үндэсний Их баяр наадмыг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд Улаанбаатар хотын Захирагчийн Ажлын Албанаас “Ногоон эко систем” ТББ-тай хамтран Төв цэнгэлдэх хүрээлэнгийн гадна талбайд “Цэмцгэр наадацгаая” үйл ажиллагааг 7-р сарын 11-12-ны өдрүүдэд зохион байгууллаа.

Тус байгууллага нь Төв цэнгэлдэх хүрээлэнд сайн дурын 100 оюутан ажиллуулж хог хаягдлын эсрэг сурталчилгааг зохион байгуулж цэнгэлдэх хүрээлэнгийн гадна талбайд үүссэн хог хаягдлыг цэвэрлэх ажлыг гүйцэтгэх улмаар наадамчин олонд цэвэр цэмцгэр, ая тухтай хоггүй орчинг бүрдүүлэхэд онцгой үүрэгтэйгээр оролцсон.

Улаанбаатар хотын хог хаягдлын менежментийг эрчимжүүлэх ажлын хүрээнд УБЗАА-аас иргэдийн ухамсар мэдлэгт үзүүлэх нөлөөллийн сурталчилгааг тогтмол явуулж байсны үр дүнд нийслэлчүүдийн ухамсар дээшилж энэ жилийн наадмаар хоггүй, цэвэр орчинд наадлаа.

Ugluu-logo-7

 

Санал болгох мэдээ

Зүүн дөрвөн замаас Нарантуул захын уулзвар хүртэлх авто замыг хааж, хэсэгчилсэн засвар, шинэчлэлт хийнэ

Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, Намьянжугийн гудамжны авто замын хэсэгчилсэн засвар, шинэчлэлтийн ажлын нэгдүгээр хэсэг …