“Алдрын од” гардуулах ёслол энэ сарын 30-нд болно

1468907451578dbfbbef24bӨнгөрсөн жилээс эхлэн Нийслэлийн Засаг даргын санаачлагаар Монголын pок попын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан хамтлаг, дуучдыг алдаршуулах зорилгоор “Алдрын Од” одонгоор шагнаж эхэлсэн билээ.

“Алдрын од” гардуулах ёслолыг жил бүрийн долдугаар сарын 30-ны өдөр зохион байгуулахаар шийдвэрлэсэн. Энэ жилийн “Алдрын од” одонг ямар хамтлаг, дуучинд олгохоор болсон тухай маргааш сэтгүүлчдэд мэдээлэл өгөхөөр болжээ.

Маргаашийн хэвлэлийн бага хуралд Монгол Улсын баатар, “Хонхны дуу” клубын тэргүүн Э.Бат-Үүл, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд, Нийслэлийн Соёл урлагийн газрын дарга Б.Батцэнгэл нар оролцоно.

zaluu.com

Санал болгох мэдээ

Хиймэл оюунд суурилсан чатбот бүх улсын хэлээр зөвлөгөө өгдөг боллоо

Гадаадын иргэн, харьяатын газраас иргэдэд төрийн үйлчилгээг хүртээмжтэй, шуурхай хүргэх зорилгоор хиймэл оюунд (AI) суурилсан …