АН Зи-гээс салж чадах уу

13815089_1067590486609756_135438372_n

Сонгуулиар том ялагдал хүлээсэн Ардчилсан нам өдгөө алдаа, оноогоо дэнсэлж, нам ялагдахад нөлөөлсөн хүмүүст хатуу хариуцлага тооцох нь зүйтэй хэмээн үзэж байна. Өчигдөр үдийн үед Ардчилсан намын Гүйцэтгэх зөвлөл хуралдаж, оройн 18:00 цагаас Үндэсний зөвлөлдөх хороо /ҮЗХ/-гоо хуралдуулахаар болсон.

ҮЗХ-ны хурлаар намын даргыг томилох, намын дүрмийг шинэчлэх, VI дугаар их хурлын товыг зарлах зэрэг хэд хэдэн асуудлыг шийдэх зорилготой байсан ч хурлын уур амьсгал дэндүү ширүүссэнээс болж намын VI дугаар их хурлын товыг ирэх 12 дугаар сард хийнэ гэж зарласан болоод тарлаа. Ийнхүү намын дарга болон намын шинэчлэлийн асуудлыг шийдэж чадалгүй тарж, хурал тодорхойгүй хугацаагаар хойшиллоо.

Эх сурвалжуудын хэлж буйгаар хурал З.Энхболдод хатуу хариуцлага тооцохыг шаардсан ҮЗХ-ны гишүүдийн байдал, нийтлэлч Баабар болон С.Эрдэнэ нарын маргаан, Х.Баттулгын З.Энхболд болон Ц.Элбэгдорж нарыг хурцаар шүүмжилсэн мэдэгдэл зэргээс болж тарсан аж. Ардчилсан намын жирийн гишүүд, дэмжигчдийн хэлснээр сонгуульд ялагдал хүлээлгэсэн гол буруутан нь З.Энхболд бөгөөд эрх барьж байж намаа ялагдал хүлээлгэх шийдвэр, дүрэм журам баталж байсан хэмээв.

Түүнчлэн гишүүд дэмжигдийнхээ үгийг сонсдоггүй Их хурлын даргын индэр дээрээс баруун солгойгүй дарамталж байсан “Жинхэнэ дарангуйлагч” хэмээн тодотгов. Өөрийнх нь эсрэг үг дуугарсан хүнийг хүний өөрийнгүй “намнаж” намынхандаа хүртэл ад үзэгдэх болсон З.Энхболдыг намын даргын албан тушаалаас зөвхөн чөлөөлөөд өнгөрөх нь учир дутагдалтай, түүнийг намаас хөөх хүртэл арга хэмжээ авах хэрэгтэй. Ардчилсан намыг ялалтад хүргэсэн сонгуулийг системийг үгүй хийж, олон намын тогтолцооноо ухарсан, Үндсэн хууль болон Ардчиллын бусад хэм хэмжээнүүдийг зөрчсөн З.Энхболдыг намаас хөөж гудманд гаргах нь битгий хэл “аавынд орсон” ч багадхаар үйлдэл хийсэн хэмээн намынхан нь шүүмжилж, түүнээс салж байж нам шинэчлэгдэнэ хэмээн үзэж байна.

Эх сурвалж: Tashuur.mn

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Шинэ хоршоо” хөтөлбөрийн хүрээнд малчдын сарын орлогыг 5 сая төгрөгт хүргэх боломжийг бүрдүүлнэ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн талаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл өглөө. ЗГХЭГ-ын …