“Монголын санхүүгийн групп ББСБ”-ын гүйцэтгэх захирал Ө.Цолмонбаяр-тай ярилцлаа.
– Сайн байна уу? Таньд энэ өдрийн мэнд хүргэе.
Баярлалаа. Таньд болон танай сайтын хамт олон, танай сайтын уншигч мөн нийт харилцагч нартаа энэ өдрийн мэндийг дэвшүүлье.
– Монголын санхүүгийн групп-ын талаар ярилцлагаа эхлэе.
Монголын санхүүгийн групп Банк Бус Санхүүгийн Байгууллага /ББСБ/ маань 2009 онд үүсгэн байгуулагдсан ба 7 дахь жилдээ Монголын санхүүгийн салбарт хүчээ үзэн ажиллаж байна. Бид “Таны агуу ирээдүйн төлөө” уриан доор бид эрхэм хүндэт харилцагчид хамтран ажиллагч түншүүдийнхээ бидэнд хүлээлгэсэн итгэл найдвар болон иргэд аж ахуйн нэгж байгууллагуудад санхүүгийн иж бүрэн үйлчилгээг чанарын өндөр түвшинд хүргэж бүтээгдэхүүн үйлчилгээгээрээ дамжуулан нийгмийн хариуцлагаа хэрэгжүүлэх зорилгод тэмүүлсэн хичээл зүтгэлийнхээ үр шимээр Монголын банк бус санхүүгийн салбарт тэргүүлэгч байр сууриа хадгалсаар байна.
Бид 7 жилийн хугацаанд салбар нэгжээрээ дамжуулан 1000 гаруй ажлын байрыг нэмэгдүүлэн ажилласан ба зорилтот харилцагчийн тоогоо жил бүр нэмэгдүүлсээр ирснийг хэлэхэд таатай байна.
– Та сая зорилтот харилцагчаа нэмэгдүүлсэн гэлээ. Энэ талаар?
Манай зорилтот харилцагч гэвэл банкны тэр бүр хүрч үйлчилдэггүй, банкны шаардлага хангахгүй, барьцаа хөрөнгийн дутагдалтай, орлогоо шууд тодорхойлох боломжгүй, амьжиргааны түвшин дунд болон дундаас доогуур мөн хөгжлийн бэрхшээлтэй иргэдрүү голчлон чиглэн ажилладаг ба энэ ч хүрээнд жижиг зээлийг түлхүү олгодог юм. Бид өнөөдрийн байдлаар 7000 гаруй харилцагчидад хүрч үйлчилэн ажилласан байна.
– Бусад ижил төстэй ББСБ-даас танай ББСБ юугаараа ялгаатай вэ?
Монголын санхүүгийн групп ББСБ маань харилцагчийн эрэлт хэрэгцээнд тулгууралсан маш олон төрлийн бүтээгдэхүүн үйлчилгээтэй. Уг бүтээгдэхүүнээрээ дамжуулан нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлэх бодлогыг баримтлан ажилдаг нь бусад ББСБ-аас ялгаатай байдаг. Мөн бид маш олон төрлийн ажлуудыг санхүүгийн салбартаа анхлан зохион байгуулж байсан. МСГ маань 21 төрлийн бүтээгдэхүүн үйлчилгээтэй. Монголын Банк Бус Санхүүгийн Байгууллагын холбооноос зохион байгуулдаг оны шилдэг ББСБ-ыг шалгаруулах наадмаас сүүлийн 3 жил дарааллан “Шилдэг ниймийн хариуцлагыг хэрэгжүүлэгч байгууллага” мөн “Шилдэг бүтээгдэхүүн үйлчилгээтэй байгууллага”аар тус тус шалгараад байна. Мөн Монгол улсын засгийн газар, МҮХАҮТ-аас хамтран зохион байгуулдаг ТОР-150 аж ахуйн нэгж байгууллагаас “ТОР-10 ББСБ”-аар сүүлийн 4 жил шалгараад байна.
– Үндсэний их баяр наадамтай холбогдуулан ихэнх байгууллагууд харилцагчиддаа урамшуулал, гэнэтийн бэлэг задалж байна. Танай байгууллагын хувьд?
Монголын санхүүгийн групп ББСБ маань үүсэн байгуулагдсан цагаасаа хойш жил бүр шинэ бүтээгдэхүүн үйлчилгээг санаачилж, түүнийгээ зах зээлд нэвтрүүлж, хэрэгжүүлж ажилласаар ирсэн. Энэ ч утгаараа бид Үндэсний их баяр наадамыг тохиолдуулан нийт харилцагчиддаа зориулан бас нэгэн шинэ бүтээгдэхүүнийг санаачилж, хэрэгжүүлээд ажиллаж байна.
– Шинэ бүтээгдэхүүнийхээ талаар тайлбарлаж өгөөч?
Манай шинэ бүтээгдэхүүн маань: “ Иргэд өөрийн эзэмшлийн суудлын автомашинаа барьцаалан, унаж явах нөхцөлөөр 10 сая хүртэлх төгрөгийн зээлийг ямар ч судалгаагүйгээр ажлын 2 цагт багтаан олгох зориулалттай зээл” юм . Шинэ бүтээгдэхүүн маань зах зээлд танигдаж эхлээд маш амжилттай хэрэгжиж байна.
– Бусад бүтээгдэхүүнээс ялгарах онцлог нь юу вэ?
Богино хугацааны санхүүгийн эрэлт хэрэгцээг хангах, уян хатан нөхцөлтэй, хамгийн хурдан хугацаанд шийдвэрлэх мөн хамгийн чухал нь ямар ч материал бүрдүүлэх шаардлагагүй, машинаа унаад явах зээл гэдгээрээ онцлог юм даа.
– Цаашид нийгмийн хариуцлага болон банк санхүүгийн зах зээлд хийх ажлын талаар чинь сонирховол
Хийж хэрэгжүүлэх ажил маш их байна. Хамгийн эхний ээлжинд Олон улсын рейтинг тогтоох байгууллагаар ББСБ-нхаа рейтингийг тогтоолохоор ажиллаж байна. Энэ нь манай ББСБ маань олон улсын рейтингээр ямар түвшинд явж байна цаашид юун дээр анхаарч ажиллах хэрэгтэй гээд маш олон зүйлийг нэвтрүүлэхэд хэрэг болно. Ер нь Монголын ББСБ-д дэлхийн жишигт хүрч ажиллаж чадаж байна уу аль түвшинд явж байгаагаа харах ихээхэн боломж юм даа.Хэрэглэгчдийн эрэлт хэрэгцээнд суурилсан бүтээгдэхүүн үйлчилгээг санал болгохоор зорьж байна. Монгол улсын нийгэм эдийн засгийн амьдралд гарч буй үсрэлт тэлэлтийн он жилүүдэд Монголын санхүүгийн групп ББСБ-ын удирдлага, нийт хамт олон харилцагч бүрийн эрэлт хэрэгцээнд тулгууралсан санхүүгийн цогц үйлчилгээг хүргэн нийгмийн хариуцлага болон компанийн сайн засалалыг хэрэгжүүлэгч тэргүүний санхүүгийн байгууллага болно гэсэн эрхэм зорилгодоо тууштай байж, улс орныхоо эдийн засаг, нийгмийн тогтвортой хөгжил, иргэдийнхээ сайн сайхны төлөө чиглэсэн сайн сайхан үйлсийг санхүүжүүлсээр байх болно. Манай компанитай харилцаж хамтран ажиллаж буй нийт харилцагч, түншүүдийнхээ итгэл найдварт дахин талархал илэрхийлж цаашдаа олон жил хамтран ажиллах болно гэдгээ баттай хэлж байна. Баярлалаа.
– Та болон танай хамт олонд ажлын амжилт хүсье. Манай урилгыг хүлээн авч ярилцлага өгсөн танд баярлалаа.