Монгол, Катар улсын дайчдын хамтарсан сургалт эхэлнэ

13710021_1703192519942493_589304765291114353_n

Монгол Улсын Зэвсэгт хүчин, Катар Улсын Зэвсэгт хүчинтэй хамтарсан “Шийдэмгий шийдвэр-2016” хоёр талын энхийг дэмжих ажиллагааны хээрийн сургалт энэ сарын 28-наас манай улсад эхлэхэд бэлэн боллоо.

Хагас сар үргэлжлэх энэхүү хоёр орны Зэвсэгт хүчний хамтарсан сургуульд Зэвсэгт хүчний 350 дугаар ангийн цэргийн алба хаагчид үндсэн бүрэлдэхүүнээр оролцохоор бэлтгэл ажлыг хангаж байна. Катар Улсын Зэвсэгт хүчнээс 160 цэргийн алба хаагчид оролцох юм. Сургалтын бэлтгэл ажлын хүрээнд өчигдөр ЗХЖШ-ын орлогч дарга, хошууч генерал Р.Сүхбат, ЗХЖШ-ын Ажиллагааны удирдлагын газрын дарга, бригадын генерал Д.Ганзориг нарын албаныхан Катар Улсын бригадын генерал Мохд Хассаныг хүлээн авч уулзсан байна.


Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон өнгөрсөн тавдугаар сард Катар Улсын Батлан хамгаалахын асуудал эрхэлсэн төрийн сайд, сайд нарын зөвлөлийн гишүүн Халид Бин Мохаммед Аль Аттияхгийн урилгаар Катар улсад айлчилсан билээ. Айлчлалаар хоёр орны батлан хамгаалах салбарын харилцаа, хамтын ажиллагааг боломжит чиглэлүүдээр өргөжүүлэх, хамтран ажиллах талаар санал солилцсон юм.

Ugluu-logo202

Санал болгох мэдээ

Сэлэнгэ аймаг: Хүүхдийн эрхийн хууль зүйн хороонд “Менторын хөтөлбөр” хэрэгжиж байна

Сэлэнгэ аймгийн Хүүхдийн эрхийн хууль зүйн хороонд “Менторын хөтөлбөр” хэрэгжиж байна. Тус хөтөлбөр нь Хүүхдийн …