УДЭТ- “Ялагчдын цуваа-Улаанбаатар 2016” моно жүжгийн олон улсын фестиваль болно

189237-21072016-1469061994-122330934-mono_festival

Монголын Моножүжгийн Төвөөс УДЭТ, Улсын хүүхэлдэйн Театр, СУИС-тай хамтран жил бүр зохион байгуулдаг “Ялагчдын цуваа-Улаанбаатар 2016” моно жүжгийн олон улсын фестиваль наймдугаар сарын 15-19-ний өдрүүдэд Улсын драмын эрдмийн театрт  болно.

Энэхүү фестивальд Польш, Армен, Орос, Англи, Монголын жүжигчид оролцож уран бүтээлээ толилуулах юм.

Тус наадамд УДЭТ-ын жүжигчин, СТА Ц.Баясгалан “Би Эдит Пиаф” жүжгээрээ 15-ны 19:00 цагт оролцох бол Польшийн жүжигчин Виолета Комар “Дива” /16-ны 19:00 цагт/, Армяны жүжигчин Арам Ованнисян “Үзэсгэлэнт Ара” /17-ны 19:00 цагт/, Оросын жүжигчин Наталья Носова “Би нохой” /18-ны 19:00 цагт/,  Английн жүжигчин Кэрил Свифт “Дэнгийн эрвээхэй” жүжгээ /19-ний 19:00 цагт/ толилуулах юм байна.

Санал болгох мэдээ

У.Хүрэлсүх: Илүү үүрэг, хариуцлага хүлээж, ачааны хүндийг үүрэх нь эр хүний жудаг, нэр төрийн хэрэг, эрхэм үүрэг

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулж буй “Монгол эр хүн” үндэсний III чуулган Төрийн …