Салбарын эрх зүйн шинэчлэлийг хамтдаа хийж чадлаа

13731907_1703857683209310_8636493445532267699_o

Шийдлийн Засгийн газрын гишүүдийг чөлөөлөв. 2014-2016 онд Батлан хамгаалах сайдаар ажилласан Ц.Цолмон ажиллах хугацаандаа мэргэжлийн цэрэгт суурилсан, чадварлаг Зэвсэгт хүчинтэй болох зорилтыг хэрэгжүүлэхийн төлөө салбарынхантайгаа хамтран хичээн ажиллажээ. Түүний удирдан ажилласан он жилүүдийн хамгийн том амжилт бол салбарын эрхзүйн шинэчлэл байлаа.

10 гаруй жилийн туршид хүлээлттэй байсан Монгол Улсын Төрийн цэргийн бодлогын үндэс баримт бичгийг 2015 онд УИХ-аар Монгол Улсын Батлан хамгаалах бодлогын үндэс баримт бичиг болгон шинэчлэн батлагдлаа. Салбарын тулгуур үндэс баримт бичиг шинэчлэн батлагдсантай уялдуулан батлан хамгаалахын багц хуулиудыг шинэчлэх эрх зүйн үндэс тавигдсан гэдгийг та бид мэднэ.

Энэ хүрээнд манай салбарын эрдэмтэн докторууд, мэргэжилтэн судлаачдын практик хэрэгцээ шаардлага, судалгаанд суурилан боловсруулсан олон жилийн хөдөлмөр болох Батлан хамгаалах тухай хууль, Зэвсэгт хүчний тухай хууль, Цэргийн албаны тухай хууль, Цэргийн алба хаагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлсэн. Монгол Улсын Ерөнхийлөгчөөс УИХ-д өргөн барьж, салбарын багц хуулийн төслийг анхны хэлэлцүүлгийг 2012-2016 оны УИХ-ын бүрэн эрхийн хугацаанд УИХ-ын байнгын хороо, чуулганы хуралдаанаар амжилттай хийгээд байна. Одоо зөвхөн эцсийн хэлэлцүүлгийг хийх үлдээд байна.

Шинээр бүрдсэн УИХ-ын хамгийн эхэнд хэлэлцэх төсөл бол манай салбарын багц хуулиуд байх учиртай. Ирэх аравдугаар сард багц хуулийн төсөл шинэчлэн батлагдах болов уу гэдэг итгэл найдвар байна. Ингэснээр мэргэжлийн цэрэгт суурилсан, чадварлаг Зэвсэгт хүчинтэй болох зорилт эрх зүйн хүрээнд бүрэн хангагдах болно. 2015, 2016 онуудад УИХ-ын төвшинд батлан хамгаалах салбарын хууль шинэчлэн батлуулах явц амжилттай, үр дүнтэй байснаас гадна Засгийн газрын хуралдаанаар салбарын ач холбогдол бүхий хэд, хэдэн шийдвэр гарлаа.

Өргөжин бэхжүүлэх зорилтын хүрээнд Зэвсэгт хүчинд шинээр зургаан анги, салбарыг байгуулах шийдвэрийг Засгийн газраар хэлэлцүүлэн гаргалаа. Анги салбарууд маань ч эхнээсээ байгуулагдаж байна. Түүнчлэн салбартаа хүлээлттэй байсан олон барилга байгууламжууд ашиглалтад орж, алба хаагчдын нийгмийн хамгаалалд ахиц гарсан он жилүүд байлаа.

Нийслэл болон орон нутагт нийтдээ 500 гаруй өрх айл орон сууцны нөхцөлөө сайжруулсан байна. 500 өрхийн цаана 2000 гаруй иргэний ая тухтай ажиллаж амьдрах орчин хангагдаж, энэ хэрээр албандаа тогтвортой чин зүтгэлтэй ажиллах боломж нөхцөл бүрдсэнд таатай байна.

Төрийн зарим байгууллага, банк санхүүгийн байгууллагатай хамтран ажиллаж алба хаагчид, ахмад буурлууддаа орон сууц худалдан авахад буцалтгүй тусламж үзүүллээ. Цэргийн алба хаагчдаас дутахгүй ачаалал дунд ажилладаг энгийн алба хаагчдын цалинг нэмэгдүүлэх, ажил хөдөлмөрийг нь үнэлэх чиглэлээр хэд, хэдэн шийдвэр гарган хэрэгжүүлж байна.

Мэдээж зэвсэг техникийн шинэчлэл, анги байгууллагын барилга байгууламжийн шинэчлэл, салбарын гадаад хамтын ажиллагаа өндөр төвшинд хөгжиж, алба хаагчдаа сурган мэргэжүүлэхэд ахиц гарсан жилүүд байлаа. “Оюутан цэрэг” хөтөлбөрийг энэ жил уламжлал болгон зохион байгуулахдаа анх удаа орон нутагт хэрэгжүүлж байна.”Монгол цэргийн бүтээн байгуулалт” хөтөлбөрийн хүрээнд цэргийн алба хааж байгаа залуучууд иргэний мэргэжил давхар эзэмшиж, эх орныхоо бүтээн байгуулалтад гар бие оролцох боломж бүрдлээ.

Дэлхийн халуун цэгүүдэд үүрэг гүйцэтгэж байгаа манай цэргийн алба хаагчид Монгол Улсынхаа нэр хүндийг өндөрт өргөж, монгол цэргийн ур чадвараа гайхуулан “Дэлхийн цэрэг” болсноо илтгэн харуулсаар байгаа зэрэг салбарт маань өрнөсөн сайхан үйлс бүхнийг бахархан дурсахдаа таатай байна. Цаашдаа бидний өмнө Батлан хамгаалах салбарын багц хуулийн төслийн хэрэгжилт, Зэвсэгт хүчнийг хөгжүүлэх урт хугацааны хөтөлбөрийг тодорхойлон хэрэгжүүлэх, цэргийн шинэчлэлийн бодлогыг гүнзгийрүүлэх, энхийг дэмжих ажиллагаанд оролцох чадавхийг дээшлүүлэх, улс орны томоохон бүтээн байгуулалтын ажилд идэвхийлэн оролцох зэрэг зорилтууд тавигдаж байна.

Батлан хамгаалах яам

Санал болгох мэдээ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно

Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх, энэ хүрээнд …