Монгол наадам Шведийн гурван том хотод боллоо

13620988_1104339296279678_3508284386947230740_n

-Монгол түмэн минь сайхан наадлаа-

Нарыг бөхтэй, морьтой, суртай нь айлсуулдаг Монгол наадам,
Нэрийг улстай, устай, нутагтай нь ижилсүүлдэг Монгол наадам,
Хурыг мэхтэй, цэцтэй, хурдтай нь хайрладаг Монгол наадам,
Хуурыг хөгтэй, аялгуутай, чавхдастай нь эгшиглүүлдэг Монгол наадам аа…

Даян дэлхийд тархан суугаа элэг нэгт Монголчууд маань оршин байгаа улс орондоо Үндэсний их баяр наадмаа ёслол төгөлдөр тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай билээ. Ингэхдээ Европ, Ази, Америк, Австрали төдийгүй алс холын Африк тивийн аагим халуун наран дор ч Монгол наадмын ухайн түрлэг цуурайтсан өдрүүд хуучраагүй байна.
Энэ ч утгаараа 2016.07.09-ний нар хур тэгширсэн билэгт сайн өдөр Скандинавийн хойгийн нийслэл хэмээгддэг Шведийн Вант улсад ажиллаж, амьдарч байгаа Монгол зон олон маань Тулгар төрийн 2225, Их Монгол улс байгуулагдсаны 810, Ардын хувьсгалын 95 жилийн ойн баяр наадмаа Стокхольм хотноо сүрлэг сайхан, өнгө шинэлэгээр тэмдэглэн өнгөрүүллээ.
Энэ жилийн хуртай, нартай, найрагтай айрагтай наадмын зүлэг ногоон дэвжээндээ Шведийн гэх тодотголтой монголчууд дэлгэр сайхан наадаж, нүүдэлчин түмний өв соёлоо үр хойчдоо хадгалан таниулах, Монгол уламжлалаа сурталчилан баярласан нь нутаг нэгтнүүд болоод харийн зочид гийчдийн ч анхаарлыг зүй ёсоор татсан билээ.

13620133_1104339776279630_8396491321791480353_n

Үргэлжлэлийг энд дарж уншина уу

Санал болгох мэдээ

УИХ-ын сонгуульд оролцох хүсэлт гаргасан 23 нам 2 эвслийг бүртгэж, 3 намыг бүртгэхээс татгалзлаа

Сонгуулийн ерөнхий хорооны 2024 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн хуралдаанаар нам, эвслүүдээс ирүүлсэн Монгол …