Ард түмэндээ Шилэн Цогоо хэмээн алдаршсан иргэн Б.Цогтгэрэл МАН-ын идвэхтэй гишүүдийн нэг. Сонгуульд 65 суудал авч гялалзсан амжилт үзүүлсэн энэ МАН бялууныхаа хуваалтыг хийж байна. Эхний бялууны эзэд ард олон нийтийн дургуйцлийг төрүүлж эгээтэй л ирэх жилийн сонгуулийн дүнг хөмөрчих дөхлөө. Гэтэл дараагийн бялууны сураг базаахгүй дуулдаж эхэллээ.
Өнөөх л мөнгө төгрөг, авцаа өгцөө, 60 тэрбумын хэрүүл үргэлжлэх сурагтай хөгөө хөлдөө чирсэн хогийн хошин шогийн үзүүлбэрээс ч хөх инээд хүргэмээр юмнууд дэд сайдад дуулдаж байна. Ард түмний захиалгыг биелүүлж эс чадваас МАН-ыг 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуулиар арьсийг нь хуулаад өгөх чадвар сонгогч түмэнд байгаа гэдгийг мартаж болохгүй. Тэгвэл ард түмэн бид юуг хүсээд байгаа гэвэл авлигагүй, шударга, нээлттэй ил тод, ардчилалтай, алагчлалгүй нийгмийг хүсэн хүлээж ил тод шилэн нээлттэй тендертэй, хүнд сурталгүй, хөнгөн шуурхай болгохыг л чин сэтгэлээсээ хүсэн хүлээж байгаа юм.
Энэ захиалгын дагуу иргэн Б.Цогтгэрэл санаачлага гарган “Миний бие Зам тээврийн салбарыг нээлттэй ил тод Шилэн тендертэй, хүртээмжтэй түргэн шуурхай, найрсаг үйлчилгээтэй, ил тод болгохын төлөө ЗТХ-ийн дэд сайдад нэр дэвших саналаа МАН-ын УЗ-д хүргүүллээ” хэмээн өөрийн Facebook хуудсандаа бичсэн байна. Түүний саналыг хүлээн авч Зам тээврийн хөгжлийн дэд сайд болгон амлаад байгаа ШИЛЭН байдлыг нь харах нь зүйтэй хэмээн олон нийтийн цахим сүлжээнд иргэд үзэж байна.