10:00 цагт
- УБТЗ-ын Төв вокзал дээр Монгол Улс, ОХУ, БНХАУ-ын хилийн хэлэлцээр болох юм байна. Утас: 86116589
11:00 цагт
- Дархан-Уул аймагт гарсан осолтой холбоотойгоор УБТЗ-ын удирдах газарт мэдээлэл хийнэ. Утас: 99085420
- Монгол ньюс мэдээллийн төвд Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг, УИХ-ын гишүүн Н.Батбаяр нарыг “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг хууль бусаар зарсан болон “ 888” төсөлтэй холбоотой асуудлаар хуулийн байгууллагад шалгуулах талаар хуульч О.Батхүү хэвлэлийн бага хурал зарлалаа.
11:30 цагт
- Монгол ньюс мэдээллийн төвд Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатыг Үндсэн хууль зөрчсөн учир ҮХЦ-д шалгуулахаар хандсан талаар иргэд мэдээлэл хийнэ.
12:00 цагт
- “Зууны мэдээ” сонины Үндэсний мэдээллийн төвд “Олон улсад хүлээн зөвшөөрөгдөөгүй зөвлөх үйлчилгээ өгдөг хувь хүмүүс, албан байгууллагуудаас болж ААН-үүд хохирч байгаа талаар “BSI” (Их Британы Стандарчиллын Байгууллага),MMCA (Монголын Менежментийн Зөвлөхүүдийн Холбоо)-оос хэвлэлийн бага хурал хийнэ. Утас: 99000906
16:30 цагт
- Эрүүл мэндийн яамны “Б” зааланд “Эрүүл мэндийн анхан шатны болон олон нийтийн түвшинд мобайл технологийг нэвтрүүлэх нь” төслийн нээлтийн ёслолын арга хэмжээ болон мобайл тоног төхөөрөмж гардуулах үйл ажиллагаа болно. Утас: 86885060