Улаан-үүд хотын дарга А.М.Голкав Дархан-уул аймгийн засаг даргад баяр хүргэжээ

13719637_1776485459256216_5752548202332653814_o

Өчигдөр  ОХУ-аас Дархан хотод суугаа ерөнхий консул А.Ц.Доржиев Дархан-Уул аймгийн Засаг дарга С.Насанбаттай албан уулзалт хийв.
Тэрээр уулзалтын эхэнд Улаан-Үүд хотын дарга А.М.Голковоос аймгийн Засаг даргад ирүүлсэн ил захидлыг уламжиллаа. Уг захидалд Дархан-Уул аймгийн Засаг дарга бөгөөд Дархан хотын захирагчаар дахин сонгогдсонд нь чин сэтгэлийн баяр хүргээд, өнгөрсөн хугацаанд Дархан хот болон Улаан-Үүд хотуудын хоорондын хамтын ажиллагаа харилцан ашигтай хөгжсөн. Цаашид Монгол Улсын Дархан-Уул аймаг болон манай хот хоорондын харилцаа улам өргөжин тэлнэ гэдэгт итгэж байгаагаа илэрхийлсэн байна. Мөн Ноён С.Насанбат болон Дархан-Уул аймгийн бүх иргэдэд амжилт, хөгжилт цэцэглэлтийг хүсэн ерөөжээ.
Энэ онд Буриад улсын нийслэл Улаан-Үүд хотын үүсэн байгуулагдсаны 350 жилийн ой тохиож байгаа аж. Буриад улсын нийслэл Улаан-Үүд хот нь орос, буриад, татар, армян, польш зэрэг өөр өөр үндэстэн, шашинтнуудын хооронд амар амгаланг цогцлоон, ард иргэдийг нэгтгэсэн учир Улаан-Үүд хот төдийгүй улс орны түүхэнд ихээхэн ач холбогдолтой өдөр юм. Иймд Улаан-Үүд хотын орон нутгийн засаг захиргааны нэрийн өмнөөс 2016 оны 9 дүгээр сарын 02-03-ны өдрүүдэд тохиох Улаан-Үүд хотын 350 жилийн ойн арга хэмжээнд аймгийн Засаг даргыг болон бусад төлөөлөгчдийг урьлаа. Дээрхи урилгыг аймгийн Засаг дарга С.Насанбат таатай хүлээн авч, Улаан-Үүд хотын ойд хүндэтгэл үзүүлж оролцоно гэв.

http://darkhan.gov.mn/

Санал болгох мэдээ

Баянхошуу дэд төвийн хүрээнд СХД-ийн 7, 8, 9, 10, 28, 40 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 6463 айлын орон сууц барина

Улаанбаатар хотын хөгжлийн 24 мега төслийн нэг Баянхошуу хот орон сууцжуулах төсөл буюу Баянхошуу дэд …